Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

Норвегийн газар нутагт Лонгийр хэмээх бяцхан хот оршдог. Энэ хотод хүмүүс үхэх хориотой байдаг аж. Хэргийн гол учир нь тус арал дээр агаарын хэм асар бага болохоор цогцос задардаггүй юм байна. Тиймээс ч энэ хотод дэлхийн хамгийн аюултай өвчин болох испани ханиадаар 1918 онд өөд болсон хүмүүсийн шарил ч өчигдрийн юм шиг шинэхэн хэвээрээ байна.

Лонгийр хот туйлын Шпицберген олтригт буюу Норвегийн хамгийн хойд хэсэгт оршдог. Тус хот ердөө л 2000 орчим хүн амтай.

C9TqWG5 Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

1918 онд арлын газар нутаг дээр испани ханиадаар халдварласан 11 хүнийг оршуулжээ.

wVokIfk Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

Испани ханиад нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их эрсдэл учруулсан өвчинд тооцогддог бөгөөд 1918 онд дэлхийн нийт хүн амын 5%-ийг нөгөө ертөнц рүү нь илгээсэн түүхтэй.

Харин арлын температур маш бага болохоор тэр үед нас барсан хүмүүсийн цогцос одоо ч хэвээрээ байна.

Тиймээс 1950 оны их хүйтрэлээс хойш Лонгийрт хүмүүсийг оршуулахыг хоригложээ. Харин одоо нутгийн иргэд өвдөж, зовох юм бол эх газар руу нүүдэг болсон аж.

1LNwxUF Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

Үүнээс гадна тус хот жилийн дөрвөн сар түнэр харанхуйн дунд амьдардаг. Нар 10 дугаар сарын 25-наас хоёрдугаар сар хүртэл манддаггүй.

Нутгийн иргэд биедээ заавал зэвсэг авч явах шаардлагатай. Учир нь цагаан баавгайтай тааралдвал биеэ хамгаалах хэрэгсэл болгон ашиглана. Энд цагаан баавгай нь хүнээсээ ч олон.

hTmhod2 Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

Эндхийн иргэд шувуу өсөж үржихэд саад болно хэмээн мууртай байх хориотой. Ингэхдээ айл болгонд гутлаа тайлж ордог уламжлалтай.

Хэдийгээр хүнд хэцүү нөхцөлд аж төрдөг ч энэ бяцхан хотод жуулчид их гардаг. Тус аралд их сургууль, цирк, галерей, нисэх онгоцны буудал, тэр ч бүү хэл шорлогны газар хүртэл бий.

 FSemQMH-1024x683 Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

qcH6YHS Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

sICizhH Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

xER11A2 Үхэж болохгүй, муур тэжээх бүр ч хориотой хотын иргэд

Эх сурвалж: Updown.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу