ХҮҮХДИЙН "DINO BABY" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Дархан-Уул аймгийн Музей, Улаанбаатар хотын Үлэг гүрвэлийн Төв Музейтэй хамтран "Dino baby" эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа.

Дэлхийд гарын 10 хүрэхгүй улсын тэр дундаа Монголын нутгаас элбэг олдоог үлэг гүрвэлийн олдворын тухай хүүхэд багачуудын мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс Дархан сумын 18, 15, Жигүүр цогцолбор сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдад энэ хичээлийн жилээс шат дараатай мэдлэг олгож эхэлжээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын үеэр илгэлийн уралдааны анхан шатны шалгаруулалтад тэнцсэн 3 сургуулийн 5 ангийн 18 сурагч илтгэлээ танилцуулснаас 15-р сургуулийн 5д ангийн сурагч Д.Анужин, 18-р сургуулийн 5в ангийн сурагч н.Билгүүн, 15-р сургуулийн 3в ангийн сурагч Х.Анударь нар эхний гурван байрт шалгарсан байна.

Тирнозавр Батаарыг Монголд авчирсны дараахан орон нутагт хамгийн анх удаа Дархан хотын Музейд байрлуулж Дарханчуудын хүртээл болгосон. Энэ хүрээнд хүүхэд багачууд аварга биет тус амьтны тухай сонирхож байсныг үндэслэн аймгийн музей , Үлэг гүрвэлийн музейн хамт олонтой ярилцсан үр дүнд "Dino baby" мэдлэгийн сан нэмэгдүүлэх аян өрнүүлсэн юм. Энэ аяны хүрээнд хүүхэд багачуудын дунд "Dino baby" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Илтгэх урлаг эзэмших, цаашлаад эрдэм шинжилгээний ажилтан болох эхлэл нь үүгээр тавигдах болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Л.Отгонбаатар

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу