ХАРЬЯАЛАЛГҮЙ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, Сүхбаатар сумын ЗДТГ-аас хамтран Ахмад настаны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан ахмад настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан өгдөг уламжлалтай билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатар сумын найман багийн хэмжээнд байгаа ямар нэгэн албан байгууллагад бүртгэлгүй буюу харьяалалгүй нийт 800 ахмад настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 11000 гаруй ахмад настан байдаг. Эдгээрээс аймгийн төв Сүхбаатар суманд 2400, Мандал суманд 2500 ахмад настан амьдарч байгаа юм. Мөн энэ өдрүүдэд Сүхбаатар суманд амьдарч буй 80-84 насны 108 ахмадууддаа суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гарын бэлгээ Сүхбаатар сумын удирдлагуудаар дамжуулан өглөө.
Ч.Отгонцэцэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу