ЖҮЖИГЧИН ТОДГЭРЭЛ, ШҮҮДЭРЦЭЦЭГ НАР ХАРИЛЦААГАА ОЛОНД ЗАРЛАВ

Өнгөрөгч цагаан сарын үеэс эхлээд л өөрсдийн харилцаагаа нууж байсан хосууд бол жүжигчин Тодгэрэл, Шүүдэрцэцэг нар билээ. Олон түмэн тэр хоёрыг мэдэж, экс залуу Тэмпо нь хүртэл тэднийг хамт кинонд тоглосноосоо хойш "но"- той болсон гэдгийг нь зарласан ч хосууд харилцаагаа нуусаар байсан. Тэгвэл жүжигчин залуус удтал нуусан харилцаагаа ил болгожээ. Учир нь Шүүдэрцэцэгийн цахим хуудсандаа байршуулж байгаа хэд хэдэн бичлэгийг түүний найз залуу Тодоо хийсэн ба тэд бие биенээ их л ялдамханаар хайраа хэмээн дуудаж бие биендээ зөвлөгөө өгч, үнсэж эрхлэлдсэн байсан ба жүжигчин залуун өвөрмөц хоолойг хүн бүр таньсан байна. Мөн хосуудын энэ үйлдлийг харсан фэнүүд нь тэднийг нэг гэрт орсон байна гэх таамгыг төрүүлээд авчээ. Шүүдэрцэцэгийн фэнүүд нь түүнийг Тэмпотойгоо эргэн нийлэх байх гэсэн горьдлого тээж байсан ч энэ нь талаар болов бололтой.

ЭХ СУРВАЛЖ: PAPARATSI.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу