Гавьяатын энэтэй гавьяатан

Жүжигчин С.Өлзийхүү, И.Одончимэг, О.Энхтуул гурвыг Монголын хошин урлагийн оргил үеийн хатад гэлцэх нь бий. О.Энхтуул тайзнаасаа хөндийрөн Герман улсыг зориод багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Харин Одноо Өлзийхүү нар уран бүтээлдээ үнэнч үлдэн зүтгэсээр байгаа.

 

Алаг нүдэн Одноогийн хувьд продакшиндаа жүжиглэхийн зэрэгцээ хамгийн сүүлд “Солиот эх” киногоо гарган нэлээдгүй завгүй байгаа харагдсан.

И.Одончимэг, О.Энхтуулыг бичих учир нь нэгэн үеийн яг ижилхэн хөдөлмөрлөж байгаа 3 эмэгтэйн 2 нь аль хэдийнэ гавьяат болоод харин С.Өлзийхүү СТА цолтойгоо явааг хараад өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ.

Авьяастай бол авьяастай, жүжиглэх ур чадвараараа хэнийг ч дагуулахгүй тэрээр гавьяа шагнал тоодоггүй тийм их хэнэггүй хүн юмуу, эсвэл шалгуурыг нь давж гардаггүй юм болов уу гэж гайхаж суугаагаа нуух юун.

Сувилагч мэргэжлээр төгсөн 1-р эмнэлгээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлэж байсан С.Энхтуулын урлагын замналд орсон түүх их сонин юм билээ. Нэг удаа ажлаараа АСК-д бэлдэх болж, бэлтгэлд нь туслахаар МУГЖ Б.Батзаяа, АЖ Ц.Төмөрбаатар нар очсон нь түүнийг их урлагийн замд эргэлт буцалтгүй оруулсан юм билээ.  СУИС-д суралцаж төгсөөд анхны дэлгэцийн дүрээ АЖ Ц.Гантөмөрийн эхнэр нь болж тоглосноор эхэлсэн түүхтэй. Үзэгчид С.Өлзийхүүг “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжидийн дүрээр нь илүүтэй мэддэг.

С.Өлзийхүү энэ л дүрээрээ Монголын кино урлагт цахилан орж ирсэн юм. Түүнээс хойш дэлгэцийн 30-аад уран бүтээлд тоглосон байдаг. Сүүлд “Хааны сүүлчийн хатан” кинонд тоглосон харагдсан.

Тайзны уран бүтээлийн хувьд тоолж барамгүй их.

Тэрээр нөхөр Ц.Хүсэлбаатарынхаа хамтаар “Өнгөт инээд”  хамтлагийг үүсгэн байгуулж өдгөө охиноо хүртэл урлагын замд уруу татан гэр бүлээрээ амжилттай ажилласаар байгаа. "Өнгөт инээд" хамтлагын бүр анхны гишүүд нь Х-Түцийн Н.Онон, Драмын Ж.Оюундарь, Эрхэм Элчийн С.Лхагвасүрэн нар байсан гэдэг.

“Өнгөт инээд” хамтлагаас өдөлж жигүүрээ дэлгэсэн уран бүтээлчид өнөөдрийн хошин урлагийн хөгжлийг түүчээлж төр засгийн хайр хишгийг чамгүй хүртэж яваа.  Бооёо, Ундраа, Заанаа, Мөнхсайхан буюу МС, Баярмагнай, Пантастикийнхан гээд жүжигчид бүгд Өнгөт Инээд хамтлагийн угшилтай. 

Ар өврийн хаалгатай татлаа түлхээтэй зарим гариг андуурсан “Гавьяат” хүмүүсийн хажууд бол хэдэн зуугаар тоологдох шавьтай энэ эмэгтэйг ёстой л “Гавьяатгүй гавьяатан” гэхэд нэг их буруудахгүй болов уу??!!!

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу