НАЛАЙХ ДҮҮРЭГ МОНГОЛ-ГЕРМАНЫ АШИГТ МАЛТМАЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Налайх дүүрэг Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллана

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Засгийн газрын 2017 оны тогтоолоор батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр", дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан "Дүүргийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулж Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэж тусгагдсаны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус сургуультай энэ чиглэлд түлхүү хамтран ажиллахаар энэхүү гэрээг байгуулж буй юм. Энэ хүрээнд "Налайх дүүргийн тоосонцрын бохирдлын төвшинг тогтоох судалгаа" буюу агаарын чанарын судалгааг хамтран явуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, дүүргийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах боломжийг нэмэх зэрэг ажлыг өрнүүлэх юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу