ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд Оросын тамирчин Анастасия Брызгалова, Александр Крушельницкий нар хүрэл медаль хүртжээ.

Оросын баг 8:4 онооны харьцаагаар Норвегийн багийг ялснаар хүрэл медалийн болзлыг хангаж чадсан байна. Ингэснээр Оросын баг тамирчид эх орондоо гурав дахь медалийг авчирч байгаа юм.

“Өчигдрийн тэмцээнд Швейцарийн багт ялагдсан хэдий ч бид эхнэр, нөхөр учир ялагдлаа хамтдаа даван туулж, өнөөдрийн тоглолтод зорилгоо нэгтгэж чадлаа. Бид илүү амжилт гаргаж чадна гэдгээ мэдэж байсан хэдий ч хүрэл медаль хүртэнэ гэдэг бидний хувьд тун чухал. Шигшээ тоглолтод шалгарч үлдсэн Канад болон Швейцарийн багт амжилт хүсье” хэмээн А.Брызгалова ярьсан байна.

Мөн тэрбээр хэлэхдээ “Манай тамирчин Семен Елистратов хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр олимпийн тоглолтод оролцож чадаагүй тамирчидынхаа төлөө ийм амжилт гаргаж чадсан юм. Бид ч гэсэн ингэх ёстой, ингэж чадна гэж бодож байсан. Тийм учраас бусад тамирчид маань ч гэсэн биднийг хараад өөртөө итгэнэ байх гэж бодож байна” гэжээ.
Э.Аянзаяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу