Арилжааны банкууд ам.долларын худалдааг түр зогсоогоод байна

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2138 төгрөгтэй тэнцэж байна. Найман шарга валют арилжааны төвд нэг ам.долларыг 2132 төгрөгөөр худалдан авч, 2138 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд ам.долларыг 2115 төгрөгөөр худалдан авч, 2131 төгрөгөөр арилжиж байгаа бол зарим арилжааны банкууд долларын худалдааг түр зогсоогоод байна.

Ийнхүү ам.долларын ханш өсөхтэй зэрэгцээд Төвбанкнаас валютын зах зээлд оролцож эхэлсэн ч ханшийг тогтоож дийлэхгүй хэвээр байна. Ам.доллар болон бусад голлох валютын ханш өссөн нь манай улсын худалдааны зах зээлд хэдийн нөлөөлж эхэлсэн байна. Импортын барааны татварыг ам.доллараар тооцон авдгаас үүдэн  тухайн барааны үнэ өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, сүүлийн нэг долоо хоногт гадны улс орноос оруулж ирж буй автомашины үнэ хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн зарим өргөн хэрэглээний барааны үнэ 0.3 хувиар өсчээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу