ТӨРИЙН ЗОЛГОЛТ ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨНИЙ 9 ЦАГТ БОЛНО

Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Төрийн ордонд 09 цагаас төрийн золголт болно.

Энэ үеэр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж төрийн золголт хийх юм. Мөн төр засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг. Энэ дагуу төрийн золголтод байлцах настан буурлуудын нэрс тодроод байгаа ба нийт 9 ахмадуудыг урихаар болжээ.

Б.Туул

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу