ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХӨГЖЛИЙН БАНК 700 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд дотоодын арилжааны банкуудаар дамжуулан нийт 1600 гаруй төсөл хөтөлбөрт нэг их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгожээ.

Тухайлбал эрчим хүчний салбарт 50 орчим төсөл арга хэмжээнд зориулан 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Ийнхүү хямд нөхцөлтэй эх үүсвэрийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд олгож, санхүүжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлснээр эрсдэл, өгөөжийн зохистой төвшинг хангах боломж бүрдсэнийг албаныхан хэллээ.
Б.Заяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу