Хөтлөгч Г.Алтантүрүү эхнэрийнхээ булайг дэлгэж, хэрхэн салснаа тайлбарлав

“MN-25 дугаар суваг” телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээрээ үзэгчдийн танил болсон хөтлөгч Г.Алтантүрүү гэр бүлийн амьдрал зохиогоод айл хонохоо больсон гэдэг. Нэгэн FM радиогийн захирлаар ажилладаг, сэтгүүлч мэргэжилтэй эхнэр нь түүнд хоёр хөөрхөн хүүхэд төрүүлж өгсөн ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй аж.

Хөтлөгч залуу саяхан өөрийн цахим хуудаснаа “Би хайр горьдож амьдарсаан. Жаахан үнэртүүлээд ороход найзууддаа архичинаар нь ярина. Олсон хэдэн төгрөгийг минь гоо сайхан, чихэр жимсэнд үрчихээд мөнгө олдоггүй гэж аав ээждээ хэлнэ. Захирал Өнөрөө ахдаа нөхрөө байнга муулна. Чиний үнэн юу юм бэ, чи охиноо өглөө гарахад нь нэг удаа цай хийгээд өгсөн үү. Чи хүүгээ төрүүлчихээд өглөө нэг удаа цэвэр агаарт гаргасан уу, чи хэл дээ...
500-хан мянган төгрөгөөр нөхөр хүүхдийнхээ эрх ашгийг худалдсанаа бусдад “Түрүү тэнэгтэж байгаам аа” гэж худлаа тайлбарласан... Оюунгэрэл ээ, чи өглөө 10 цагт босно, 12 хүртэл өөрийгөө арчилна, ажилдаа явна, орой Өнөрөө ахыгаа явахыг хүлээнэ. Орой гэртээ орж ирээд толгой өвдөөд байна гэж орж ирээд утсаар ярьсаар хүүгээ дуугай бай гэж зандарсаар унтана.

Чиний үнэнг хүмүүс мэдэх үү, байнга хиртэй хоёр өрөөсөн оймс өмсөж явдгийг, хүмүүс энэ комментийг уншаад Алтантүрүү ямар тэнэг юм бэ гэх байх, надад хамаагүй ээ. Чиний үнэнийг мэдэг, чи намайг яаж тэсч хайрлаж байснийг хүмүүсийн комментоос уншаарай,
Охиндоо ээж нь бай

Үр минь дээ, үр минь

Би фэйсбүүкээ хаахаар шийдлээ. Би тэвчиж чадсангүй ээ, бүх зүйлд баярлалаа" гэж бичжээ.

Б.Содон

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу