БОКСЧИН Б.ЧИНЗОРИГ УНГАРЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Унгарын Дебрецен хотноо энэ сарын 6-11-нд болсон “Bocskal Istvan Memorial” хэмээх боксын олон улсын тэмцээний 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хүчээ сорьж мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг, 52 кг-д Оюутны ДАШТ-ий хүрэл медальт А.Нурлан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нар тулалдсан юм. Б.Чинзоригийн жинд Казахстаны боксчин алтан медаль хүртсэн байна.

Манай тамирчид Унгараас Болгарыг зорьж, Софи хотноо энэ сарын 19-26-нд болох “Stranjia” /Странжа/ олон улсын уламжлалт тэмцээнд хүчээ сорих юм.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу