МАНАЙ 3 БОКСЧИН УНГАР, БОЛГАРТ БОЛОХ ТЭМЦЭЭНҮҮДЭД ХҮЧ ҮЗНЭ

Унгарын Дебрецон хотод "Boskai istvan memorial" боксын олон улсын тэмцээнд Монголоос гурван боксчин өрсөлдөхөөр дасгалжуулагч Н.Баяраагийн хамт явсан бөгөөд өнөөдөр тулаан эхэлнэ.

Энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 52 кг-д Оюутны ДАШТ-ий хүрэл медальт А.Нурлан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар хурд, хүч, ур чадвараа сорих юм.

Манай тамирчин Унгараас үргэлжлүүлэн Болгарын Софи хотноо хоёрдугаар сарын 18-25-нд болох "Strandja" /Странжа/ уламжлалт олон улсын тэмцээнд өрсөлдөнө.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу