Оддын шуугиан тарьсан сүүлийн үеийн синсациуд

Алдар нэртэй одууд ямагт интернэтийг шуугиулж, нэр хүндээ өсгөж байдаг билээ. Тэд интернэт, цахим сүлжээг өөрсдийн нэрийг дэлхий нийтэд таниулах хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд хэр олон хандалт авна тэр хэмжээгээр нэр алдар нь өсч байдаг юм. Харин өнөөдөр та бүхэндээ цахим ертөнцийг шуугиулж, олны нүдийг орой дээр нь гаргаж явсан одууд болон тэдний хачирхалтай үйлдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

1. Кэти Перри (Katy Perry) болон Майли Сайрус (Miley Cyrus) нар үнсэлцсэн нь

Гайхалтай дуучин бүсгүйчүүд өдгөө нэр алдрын оргилд хүрч, дэлхий даяар хүндлэгдэн, хайрлагдаж яваа билээ. Харин Майли Сайрус Лос Анжелес хотын " Staples Center"-д тоглолтоо хийж байсан бөгөөд түүнийг тоглолтыг үзэхээр Кэти Перри хүрэлцэн ирж, тайзан дээр гүйж гарсан байна. Түүнийг хараад баярласан Майли, Кэти Перриг барьж аван, хүчтэй гэгч нь үнсчээ. Харин тус зураг нь интернэтэд тавигдсан даруйдаа шуугиан тарьж, маш олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж орхисон аж. Заавал ингэж хүчтэй гэгч нь үнсэлцэх хэрэг байсан гэж үү? 

Кэти Перри  (Katy Perry) болон Майли Сайрус (Miley Cyrus) нар үнсэлцсэн нь

2. Тэйлор Свивт (Taylor Swift)-ийн гайхалтай бэлэг

 2009 онд болж өнгөрсөн "MTV" хөгжмийн наадмын үеэр дуучин Тэйлор Свивт "You Belong With Me" дуугаараа "Шилдэг клип" шагналыг хүртсэн юм. Харин энэ нь реппер Канье Вест (Kanye West)-д таалагдаагүй бололтой. Тэрээр тайзан дээр гарч ирэн, Тэйлорын микрофоныг булааж, "Баяр хүргэе Тэйлор. Харин одоо би дуусгачихъя. Беойнси бол шилдэг. Тэр л үүнийг хүртэх эрхтэй" хэмээн нэлээдгүй бухимдаж, олны нүдийг орой дээр нь гаргаж, Тэйлорыг тун ч эвгүй байдалд оруулж орхисон билээ. Ямартай ч тэдний хүндхэн харилцаа цаг хугацааны эрхээр бүдгэрэн мартагдсан бөгөөд 2015 онд Тэйлорт, Канье үзэсгэлэнтэй сайхан цэцэгс бэлэглэсэн аж. Дуучин бүсгүй тэр даруйдаа үзэсгэлэнтэй цэцэгсийн зурагаа олонд дэлгэж, Каньегийн явуулсан бэлэг гэдгийг дуулгаад амжсан билээ. Харин хүмүүс балмагдан, шуугилдаж, тэдний харилцаа сайжирсанд баяртай байв.  

Тэйлор Свивт (Taylor Swift)-ийн гайхалтай бэлэг

3. Ванесса Хадженс (Vanessa Hudgens)-ийн халуухан зургууд

 "High School Musical " киногоор алдартай өхөөрдөм бяцхан бүсгүй дуучин, жүжигчиний гараараа Диснейгээс эхлүүлсэн билээ. Тэрээр кинонд хамтран тоглосон жүжигчин Зак Эфрон (Zac Efron)-той үерхэж, олныг харцыг булааж, хөөрхөн хосууд хэмээгдэж байсан юм. Гэтэл тэд тодорхойгүй шалтгаанаар салах болсон бөгөөд тухайн үед Ванесса ердөө 19 настай байсан аж. Харин бяцхан од найз залуугаасаа салав уу, үгүй юу өөрийн хагас нүцгэн зурагнуудаа олон нийтийн сүлжээгээр цацаж, өхөөрдөм хөөрхөн охиноос халуухан нэгэн болж хувирсан юм. Түүний энэхүү үйлдэл олныг цочроож, шуугиан дэгдээсэн билээ. 

Ванесса Хадженс (Vanessa Hudgens)-ийн халуухан зургууд

4. Бритни Спийрс (Britney Spears)-ийн шуугиан тарьсан зураг

 Попын гүнж гэгддэг гайхалтай авьяастай, үзэсгэлэнт дуучин бүсгүйг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр нэгэн цагт хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээж явсан бол карьерийнхаа сүүлийн жилүүдийг хэл ам, хэрүүл шуугиан дунд өнгөрүүлсэн юм. Түүний дордон, унаж байгаа зургууд цахим ертөнцийг донсолгож, хүн бүр л хөөрхий бүсгүй, ингэж замаа алдах гэж гэхчлэн өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлж байжээ. 

Бритни Спийрс (Britney Spears)-ийн шуугиан тарьсан зураг

5. Селена Гомез (Selena Gomez)-ийн халуухан зургууд

 Диснейн шигтгээ болон гялалзаж байсан чадварлаг дуучин, жүжигчин бүсгүй өдгөө дэлхий нийтийг байлдан дагуулж яваа юм. Хүн бүхэн л түүнийг өхөөрдөм төрхтэй, бяцхан охин хэмээн төсөөлж явтал тэрээр гэнэт л өөрийн хагас нүцгэн халуухан зургуудаа интернэтэд байршуулах болсноор багагүй шуугиан дэгдээж, өөрийн нэр хүндээ өсгөж, илүү олон хүнд танигдсан юм. 

Селена Гомез (Selena Gomez)-ийн халуухан зургууд

6. Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн зүрхэн үс

 Загвар өмсөгч, Кардашьяны гэр бүлийн гишүүн Кендалл өөрийн инстаграм хуудаснаа энэхүү гайхалтай, үзэсгэлэнт зургийг байршуулж  олон сая лаяк цуглуулж байсан билээ. Урт үстэй хүн бүхэн түүнийг дуурайн үсээ зүрхэн хэлбэртэй болгон, зургаа даруулж байсан бөгөөд энэ нь нэг ёсны "challenge" болсон билээ. 

Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн зүрхэн үс

7. Майли Сайрус (Miley Cyrus) үсээ тайруулсан нь

 Гайхалтай хүчирхэг хоолойгоор өөрийгөө чимсэн дуучин нь угтаа бол даруу дөлгөөхөн, урт шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй байсан билээ. Харин тэрээр  2013 онд үсээ тайруулж байгаа зургаа твиттер хуудаснаа байрлуулж, шуугиан тарьсан юм. Өөртөө эрс шинэчлэл хийж, цоо шинэ нэгэн болж хувирсан бөгөөд өөрийн элдэв жигтэй үйлдлээрээ хүн бүрийн анхаарлыг татаж байсан билээ. Түүнийг өөрчлөгдсөнөөс нь хойш улам олон хүн таньж, мэддэг болсон гэхэд хилсдэхгүй юм. 

Майли Сайрус (Miley Cyrus) үсээ тайруулсан нь

8. Жастин Бибер (Justin Bieber)-ийн хагас нүцгэн зураг

 Хар багаасаа л од болон гялалзаж, хүн бүрт хайрлагдаж ирсэн Жастин жил ирэх тусам томорч, бяцхан хүү биш эр хүн мэт болж эхэлсэн билээ. Харин түүний фитнес дасгал хийж, хүнд төмөр өргөж буй халуухан зургууд интернэтэд тавигдмагцаа нь олон хүний нүдийг орой дээр нь гаргаж, тэр одоо л эр хүн болж байна гэж бодоход хүргэсэн билээ. 

Жастин Бибер (Justin Bieber)-ийн хагас нүцгэн зураг

9. Кеша (Kesha)-ийн өвөрмөц стиль

 Авьяаслаг, чадварлаг дуучин бүсгүй 2014 онд амжилт арвинтай байсан бөгөөд тэрээр нь ид гялалзаж байсан юм. Харин тэрээр огцом өөрчлөлтийг хүсч, өөрийн үсээ ногоон, ягаан, саарал өнгийг хослуулан будуулж, багагүй шуугиан дэгдээгээд амжсан аж. 

Кеша (Kesha)-ийн өвөрмөц стиль

10.Эштон Катчер (Ashton Kutcher) болон Мила Кунис (Mila Kunis) нарын харилцаа

 Жүжигчин Эштон Катчер 80,90-ээд оны секс бэлэг тэмдэг гэгдэж байсан, гайхалтай үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Деми Мур (Demi Moore)-тэй гэрлэж, олон жилийг хамтдаа өнгөрүүлсэн боловч гэнэт л салахаар болсон юм. Харин удалгүй Эштон, жүжигчин Мила Кунистай болзох болж, өөрсдийн хамтдаа хөгжилдөж буй зургаа инстаграм хуудаснаа байршуулж, хүмүүсийн хэл аманд ихээр өртсөн аж. Хүн бүр гайхан балмагдаж байсан боловч өдгөө энэ бүхэн ард хоцорч хосууд хуримаа хийн, аз жаргалтай амьдарч яваа юм. 

Эштон Катчер (Ashton Kutcher) болон Мила Кунис (Mila Kunis) нарын харилцаа

11. Кайли Женнер (Kylie Jenner)-ийн халуухан зургууд

 Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн, дэггүй Кайли өдгөө эгч нараасаа ч илүү алдартай нэгэн болж байгаа билээ. Хэрхэн олон хүний анхаарлыг татах вэ гэдгийг тун сайн мэддэг түүнийг танихгүй хүн гэж тун ховор юм. Өдгөө 19 настай атлаа үргэлж л бикинитэй халуухан зургуудаа хийж, өсвөр насны залуус, хүүхдүүдийн шүтээн, дууриалал нь болоод байгаа аж. 

Кайли Женнер (Kylie Jenner)-ийн халуухан зургууд

12. Лэди Гага (Lady Gaga)-гийн зураг авалт

 Үргэлж л өвөрмөц, төрх байдлаар олныг алмайруулж байдаг нэрт дуучин бүсгүй шалдан шахуу хувцаслаж, бусдаас ялгарах дуртай билээ. Лэди Гага, найз залуу болох жүжигчин Тэйлор Кинней (Taylor Kinney)-тэй авахуулсан тус дэндүү халуухан зураг нь Лэди Гагагийн тайван амгалан, дур булаам төрхийг хүмүүст харуулж, шуугиан тарьж байсан юм. 

Лэди Гага (Lady Gaga)-гийн зураг авалт

13. Орланда Блумын солиорол

 Холливуудын хамгийн сайхан залуусын нэг, авьяаслаг жүжигчин Орландо Блумын талаар сүүлийн үед цахим ертөнцөөр шуугих болжээ. Учир нь тэрээр саяхан Италийн Сардини аралд дуучин Кэти Перри (Ketty Perry)-ийн хамтаар аяласан байна. Өдгөө 39 настай, өөлөх зүйлгүй жүжигчин эр, аяллынхаа үеэр олны нүдийг орой дээр нь гартал бүлтийлгээд амжжээ. Папарацичууд Орландо Блумын чармай нүцгэн байгаа зургийг зурагжуулж ихээсэн синсаци дуулианыг тарьсан юм. Шар хэвлэлүүдээр, жүжигчин эрийн бэлэг эрхтэнийг халхлахдаа түүнээс тусч буй сүүдрийг далдлахаа мартсан хэмээж байна. Энэ нь олон нийтийн сүлжээнд бөөн шуугианыг тариад амжсан билээ.

Орланда Блумын солиорол

14. Лэди Гага сексийн дараах нүцгэн зургаа дэлгэв

 Америкийн нэрт дуучин Лэди Гага өөрийн сүйт залуу Тэйлор Кинни (Taylor Kinney) нар секс хийсний дараах нүцгэн зургаа "V" сэтгүүлд тавьжээ. Энэхүү зураг нь хэсэгтээ л цахим ертөнцийг донсолгоод амжсан юм. Тэд тун өвөрмөц эр эмийн ажил хийсний дараа тус зургаа даруулсан бөгөөд ямагт бусдаас ялгарах, өөрийнхөөрөө байхыг хүсдэг хосууд энэ удаад ч бас зорилгодоо хүрч чадсан юм. 

Лэди Гага сексийн дараах нүцгэн зургаа дэлгэв

15. "Famous" клипийг тойрсон маргаан

Канье Вест (Kanye West) "Famous" гэх дууг гаргаж, түүндээ "Бид одоо ч Тэйлортой унтдаг юм шиг санагдаж байна. Би тэр өлөгчинг чинь алдартай болгосон юм" хэмээсэн байсан аж. Канье үүнийг тайлбарлахдаа "Би түүнээс нэрийг нь ашиглах зөвшөөрөл авсан" хэмээсэн боловч Тэйлор энэ нь худал, огтоос тийм зүйл байхгүй хэмээсэн юм. Ийнхүү тэдний харилцаа муудаж эхэлсэн байна. Ганц түүний нэрийг ч ашиглаагүй юм. Канье түүний нүцгэн биеийг хүртэл клипэндээ хавсаргаж, тэр бүү хэл өөрийнхөө хажууд хэвтүүлсэн байна шүү. Энэ нь мэдээж фотошоп боловч хүмүүст тун ч эвгүй сэтгэгдэл төрүүлж байв. Харин Тэйлорд ямар санагдсан нь тодорхой. 

16. Жонни Депп эхнэрээ зодсон нь

 Саяхныг болтол Холливуудын хамгийн сайхан хос гэгдээд байсан жүжигчин Жонни Депп (Johnny Depp), Амбер Херд (Amber Heard) нар Калифорни мужын шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Хосуудын салалтын шалтгаан нь жүжигчин залуу, өөрөөсөө үе мултарсан залуу эхнэртээ санаатайгаар халдаж, биед нь бэртэл учруулсанд оршино. Урьд нь 2009 онд, RnB дуучин Крис Браун (Chris Brown), найз бүсгүй дуучин Рианна (Rihanna)-ийн биед гэмтэл учруулж, ял эдэлсэн билээ. Энэ мэт найз бүсгүй, эхнэртээ халдах нь олны танил эрчүүдийн, бусдын  анхаарлыг татах  гэсэн оролдлого юм болов уу?

 

Жонни Депп эхнэрээ зодсон нь

17. Кендалл Женнер хүргэн ахтайгаа болздог уу?

Кардашьяны гэр бүлийн хамгийн нэр хүндтэй гишүүн бол модель, загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) билээ. Тэрээр завгүй ажлынхаа улмаас нэг улсаас нөгөө улсын хооронд үргэлж л нисэж, нэг ёсондоо нүүдлийн хэв маягтай амьдардаг. Тэгвэл саяхны бас нэгэн аяллынхаа өмнөхөн эгч Куртни Кардашьян (Kourtney Kardashian)-ий нөхөр, хүргэн ах Скотт Дисикийн хамт өдрийн хоол хамт идэхээр явж байгаад папарациудын дуранд өртжээ.  Хэдийгээр Скотт, Кендаллын эгч Куртнигийн хуучин нөхөр, 3 хүүхдийн эцэг боловч тэдний гэр бүлийнхнээс зөвхөн Кендаллтай маш дотно харилцаатай байдаг нь олон нийтийн сонирхлыг татдаг. Куртни, Скотт хоёрын салах болсон шалтгаан нь, Скотт эхнэрээ хуурч байгаа нь папарациудын дуранд өртсөнтэй холбоотой. Тэд Лос Анжелес хотод өнгөрөгч бямба гарагт хамтдаа зугаалж, өдрийн хоол хамт идэн, ресторанаасаа буцах замдаа дэлгүүрээр орсон байна. Энэ нь маш олон хүмүүст эргэлзээг төрүүлсэн юм.

Кендалл Женнер хүргэн ахтайгаа болздог уу?

18. Вилл Смитийн хүү амиа хорлох уу?

 Холливуудын чадварлаг, дур булаам жүжигчин бол яахын аргагүй Вилл Смит (Will Smith) билээ. Үзэсгэлэнт эхнэр Жада Пинкетт Смит (Jada Pinkett-Smith) болон авьяаслаг мундаг хүүхдүүдээрээ өөрийгөө чимж явдаг, амьдрал уран бүтээл нь амжилттай яваа олны танил гэр бүл юм. Тэд үргэлж л ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн байнд өртөж, адал явдалтай, дуулиантай амьдарсаар ирсэн. Үүний нэгэн жишээ бол саяхнаас түүний хүү Жейден Смит (Jaden Smith)-ийн тухай таагүй цуурхлууд газар авах болсон юм. Сүүлийн үед, цахим ертөнцөд түүний хүйсийн тэнцвэргүй байдлаасаа болж амиа хорлохоор завдсан, зарим хэвлэлээр бүр түүнийг нас барсан хэмээж байна. Энэ сарын эхээр залуу хүүг гэртээ амиа хорлохоор зэхсэн, түүнчлэн цахим хуудсанд орж ирэхгүй байгаа гэхчлэн "синсаци" дэгджээ.Зарим хүмүүс түүнийг "Гэрийнхэн болон, найз нөхөд нь түүний бэлгийн чиг хандлага, сексийн дур хүслийг сонирхохгүй, эрс үгүйсгэсээр байдлыг хурцдуулсан" хэмээгээд байсан юм.

Вилл Смитийн хүү амиа хорлох уу?
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу