Загварын ертөнцөд цахиур хагалж буй "zebra" модел

АНУ-ын "Next Top Model" шоунаас моделын гараагаа эхэлсэн Вэнни энэ жилийн загварын ертөнцөд хувьсгал хийгээд байна. Түүний жинхэнэ нэр нь Чантелэ Браун Ионг аж. Тэрээр Канадын Торонто хотод төрж, өссөн бөгөөд дөрвөн настайдаа хүн амын нэг хувьд тохиолддог арьсны өвчнөөр оношлогджээ. Энэхүү өвчин нь мөн алдарт дуучин Майкл Жэксонд тохиолдсон бөгөөд тэрээр өнгөт арьстанаас цагаан арьстан болох хагалгааг хэд хэдэн удаа хийлгэж байсан юм.

 

Вэнни багаасаа арьсны асуудлаасаа болж ихээхэн гадуурхагддаг байсан бөгөөд 17 настайдаа сургуулиа хүртэл хаяж байжээ. Харин тэрээр 2014 оны Америкийн "Next Top Model" шоунд оролцон Тайра Банксын нүдэнд туссанаар олны анхаарлыг татаж эхэлсэн аж. Тэрээр одоогоор сошиал хуудаснаа сая гаруй дагагчтай бөгөөд дэлхийн олон орны дунд сургуулиудаас урилга ирэн хүүхдүүдэд урам өгөх яриа хийдэг аж.

Вэнни багадаа “тахь”, “үнээ” гэж хочлуулдаг байсан учраас бүр амиа хорлох тухай ч бодож үзжээ. Гэхдээ тэрээр арьсны асуудлыг үл тоон, өөрийн өвөрмөц төрхийг гаргаж өгсөнөөр дэлхий нийтийн хүндэлдэг моделуудын нэг болж чадсан юм. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу