Засгийн газар 19.7 их наяд төгрөгийн өртэй гэж тайлагналаа

  • Монгол орны хэмжээнд 6000 км урт өндөр хүчдэлийн шугам байдаг гэж тооцоход жилд дунджаар 4000 ширхэг шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогддог гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргажээ.

  • Соёл урлагийн сургуулийн оюутны театрт Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт явагдаж байна. Түүний нэрэмжит олон улсын анхдугаар уралдаанд гадаад, дотоодын мэргэжлийн болон ардын авьяастан 201 уртын дуучин бүртгүүснээс хамгийн бага нь найман настай, ахмад нь 86 настай байна.

  • Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдын урилгаар өчигдөр Улаанбаатар хотноо ирлээ. Айлчлалын үеэр “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар гарын үсэг зурсан юм.

  • Орхон аймаг жилд дунджаар 900-1000 тонн байцаа хурааж авдаг бөгөөд төвлөрсөн байцааны зоорь байдаггүйн улмаас байцааг стандартын дагуу хадгалж чаддаггүй, зарим тохиолдолд хоргодол их гардаг байжээ. Тэгвэл 500 тонны багтаамжтай байцааны зоорь Жаргалант суманд баригдаад байна. Одоогийн байдлаар зоорийн барилгын ажил бүрэндууссан, тоног төхөөрөмж агааржуулалтын ажил санхүүжилтээс шалтгаалан хүлээгдэжбайгаа юм байна. Тоног төхөөрөмжид 200 орчим сая төгрөг шаардлагатай гэж төсөвлөжээ.

  • Эдийн засгийн байнгын хороо нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан байна. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.

  • Архангай аймгийн Өлзийт суманд 21 нэр дэвшигчийг бүртгээгүй, хассан. Өгий нуур 1, Жаргалант 1, Өмнөговь аймгийн Ханхонгор сум 21, Дархан уул аймаг 1, Улаанбаатар хотын Багахангай дүүрэг 17, Баянхонгор аймгийн Шинэ жинст сум 2, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хоёр нэр дэвшигчийг хассан байна. Нийтдээ 100 орчим нэр дэвшигчийг хассан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэж үзэж буйгаа АН-ын хяналтын ерөнхий хорооноос өчигдөр мэдэгдлээ.

  • Батлан хамгаалах салбарын 400 гаруй, хилийн цэргээс 300 орчим офицер, ахлагч, онцгой байдлын албаны 200 гаруй албан хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн байна. Онцгой байдлын салбарын нийт өргөдөл гаргасан албан хаагчдаас одоогоор 60-ынх нь өргөдлийг салбарын удирдлагууд нь хүлээн авч, тэтгэвэрт нь гаргажээ. Цэргийн албан хаагчид ийн олноороо өргөдлөө өгөх болсон нь цэргийнхний тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийг бодохдоо 36 сарыг 24 сар болгон бууруулах саналыг Засгийн газар гаргасан нь ийм байдалд хүргэсэн байна.

  • Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 70 жилий ой тохиож буй. Ойгоо угтан энэ салбарынхан ийнхүү хэрэг шийдвэрлэлтийн явцад ямар асуудлууд тулгамддаг, үүнийгээ цаашид хэрхэн засч, сайжруулах вэ зэрэгт хариулт хайж, мөрдөх байцаах албаны удирдах ажилтны зөвөлгөөнөө өчигдөр хийлээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу