Хуурай сүүний үйлдвэр байгуулна

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун суманд хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болов. Дээрх сумдын иргэд өнгөрсөн жил "Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд "MDM” ХХК-ийн "Монгол хуурай сүү” төслийн багтай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
Одоогоор хуурай сүүний үйлдвэрийн дэд бүтцийн ажил ид дундаа явж байна. Ийнхүү хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орвол төвөөс алслагдсан бүс нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг татаж төвлөрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт ажлын байр бий болох зэрэг давуу тал бий.
 
Үүнийг дагаад тус аймгийн зургаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүү цуглуулах цэгийг энэ онд багтаан байгуулахаар болсон байна.  
 
Эх сурвалж: Zaluu.com
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу