NBA-гийн Ази тамирчид

Дэлхий дахинд алдар нэрээ тогтоосон NBA-гийн лигт Яао Мин-ээс өөр ази тамирчин олон байна. Ази тоглогчид дундаа Монгол угсаатан тоглож байсан гэдгийг мэдэх хүн цөөхөн. Энэ удаа NBA-гийн лигт тоглож буй Азийн тоглогчдыг танилцуулж байна.

Wataru Misaka

Тэр япон иргэншилтэй.  “Нюрк Никс” багт 1947-1948 онд бүтэн нэг улирал хүчин зүтгэсэн байдаг. НБЭ-д тоглож байхдаа гурван оноог сэлгээнээс дундчилж байжээ. Мишика нь Японы карказ үндэстэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Мишика “Ютагийн Их Сургууль”-ийн коллежид элсэн ороод Их сургуулийнхаа лигт тогложээ.1947 онд “Никс”-т сонгогдсон байдаг. Ингээд NBA –гийн лигт анхны Ази тоглогч нэрээ бичүүлжээ. Мишака бэртэл гэмтлийн улмаас NBA-г орхиогүй. Харин хар тамирчидтай хамт хэрэгт орооцолдсон байна. Энэ нь түүнийг NBA -гээс холдуулах болсон юм.

Raymond Townsend

Филиппин тамирчин. Тэр “Алтан мужийн Дайчид”, “Индиана Пейсерс” гэсэн багуудад 1978-1982 онд тоглож байжээ. Түүний тоглолтод дундажласан үзүүлэлт нь 4.8 оноо, 1.4 оновчтой дамжуулалт, 1.0 самбар байжээ. NBA-гээс холдсоныхоо дараа сагсан бөмбөгөө хаяагүй юм. Тэрээр Канзасын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөтөлбөрийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2008 онд Үндэсний Аваргын тэмцээний багийн гишүүдийн нэг нь болсон  юм. Townsend нь Филиппиний NBA -гийн бамбарыг хүртсэн цорын ганц тамрчин байв.

Rex Walters

Япон иргэншилтэй Rex Walters нь 1993 оноос 2000 он хүртэл NBA -д тоглож байсан.   “Брүүклин Нэтс”,”Миами Хит”,”Пила 76” гэх багуудад хүчин зүтгэж байжээ. Тэрээр NBA -д тоглож байхдаа 4.6 оноо, 1.7 оновчтой дамжуулалт, 1.2 самбараас бөмбөг авалт, 1.0 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлттэй замналаа өндөрлүүлсэн билээ.

Мөнхбаатар

Мөнхбаатар нь өвөрмонгол иргэншилтэй.  Тэрээр  NBA-гийн лигт тоглож байхдаа “Наггетс”, “Сан Антонио Спөрс”, “Рэпторс” гэсэн багуудад 2001-2004 оны улиралд тоглож байжээ. 3.4 оноо,2.5 самбар дундажлаж байжээ. Монгол цустай сагсан бөмбөгч Мөнхбаатар буюу олон улсад Mengke Bateer нэрээр алдаршсан “NBA”-ийн тоглогч 1975 оны арваннэгдүгээр сарын 20-нд Өвөр Монголын Ордос хотод төржээ. Тэрээр Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багт тоглосон анхны монгол сагсанбөмбөгч юм. Өдгөө тэрээр кино урлаг болон сагсан бөмбөгийнхөө карьерыг БНХАУ-д үргэлжлүүлж байна. Тухайлбал, түүний тоглосон “Өмнөд рүү аялсан нь” нэртэй кино 2017 онд нээлтээ хийх бөгөөд Мөнхбаатар өмнө нь гурван ч удаа бүрэн хэмжээний кинонд тоглож байжээ.Мөнхбаатар анх Хятадын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 19 настайдаа орж, 1994 оны Азийн тоглолтод анх удаа оролцов. Хятадын шигшээ багийн байнгын бүрэлдэхүүнд багтаж байсан тэрээр гурван жилийн дараа буюу 1997 онд “сахилга сул” гэсэн шалтгаанаар багаасаа хасагдлаа. Учир нь тэрээр сургуулилтаа таслан оргож, хэд хэдэн удаа төрсөн нутаг, эцэг эх дээрээ очихыг оролджээ. 2002 оны зун Мөнхбаатарыг “Детройт”-д Дон Рейдийн оронд өгчээ. АНУ-ын Индианад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр АНУ-ын шигшээгийн эсрэг 19 оноо авсан нь Америкийн шигшээгийн туслах дасгалжуулагч, “Сан Антонио Спөрс” багийн дасгалжуулагч Грег Поповичид сэтгэгдэл төрүүлж, удалгүй Детройтод драфтын хоёр дахь эрхээ өгч, Мөнхбаатарыг Сан Антониод авлаа. Ингэснээр Мөнхбаатар Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд мэргэжлийн сагсан бөмбөгч болсон Хятадын хоёр дахь иргэн болсон юм. 2002-2003 онд Сан Антонио багийн бүрэлдэхүүнд байв. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын бөгжийг зүүж, “Денвер Наггетс”, “Торонто Рэпторс” багуудын бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн тогложээ. 2004 оны есдүгээр сард Нью-Йорк Никс баг түүний гэрээг цуцалснаар Үндэсний сагсан бөмбөгийн Ди лигийн Хантсвилл Флайт багт нэг хэсэг тогложээ.

Wang Zhizhi

Тэрээр Хятад иргэншилтэй.  “Маверикс”,”Лос Анжелис Клипперс” гэсэн багуудад 2001-2005 онд тоглож байхдаа 4.4 оноо, 1.7 самбар дундажлаж байв. Ван Жизи нь “Атланта Хаукс” багийн эсрэг тоглолтод найман минутад зургаан оноо авч байсан. 2002 онд гэрээний хугацаа дууссаны дараа тэрээр Хятадад буцаж ирэхээс татгалзаж, “Клипперс”-тэй гэрээ байгуулж 2005 он хүртэл хүчин зүтгэж байжээ.

Yao Ming

Яао Минг 2002-2011 жилүүдэд NBA-н лигт “Хьюстэн Рокетс” багт хүчин зүтгэж байсан. Тэрээр 19 оноо, 9.2 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 1.9 довтолгооны самбар гэсэн үзүүлэлттэйгээр NBA -гийн замналаа өндөрлүүлсэн байна. Ази тивээс NBA-д хамгийн өндөр амжилт гаргасан тоглогч нь БНХАУ-ын Яао Мин юм.Тэрээр 1980 оны есдүгээр сарын 12-нд Хятадын хоёр дахь том хот Шанхайд төржээ. Анх нутгийнхаа “Шанхай Шаркс” багт тоглож байсан түүнийг “Хьюстон Рокетс”-ын менежерүүд багтаа урьжээ. Хоёр метр 29 см өндөр, үлэмж биет сагсан бөмбөгч нэгдсэн улсад очиход шууд драфтад нэрийг нь дэвшүүлсэн байна. Улмаар 2002 оны Үндэсний сагсан бөмбөгийн лигийн драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор Техасын “Хьюстон Рокетс” багт ирлээ. Тухайн үед Ж.Жексон, С.Френсис, Ж.Ховард нар “пуужингууд”-ын төлөө тоглож байсан.Харин Яаог ирнээс хойш Т.Мак Грэдиг авч “Рокетс” ширүүн өрсөлдөөнтэй өрнөд бүст хүчирхэг багийг бүрдүүлж чадсан юм. Яао Мин 2002-2011 оны хооронд NBA-д тоглохдоо 2003-2009, 2011 онд найман удаа бүх оддын тоглолтод сонгогдож, 2007, 2009 онд хоёр удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгджээ. Мөн улсынхаа шигшээ багийн хамтаар 2004, 2008 оны зуны олимп, 2006 оны Дэлхийн аваргад оролцож, 2001, 2003, 2005 онд гурван удаа азийн аварга, 2002 онд БНСУ-ын Бусан хотод болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Yuta Tabuse

Япон иргэншилтэй.  Тэрээр  NBA -д 2004-2005 улирал тоглосон.Тэрээр 1.8 оноо, 0.8 оновчтой дамжуулалт 1.0 самбараас бөмбөг авалт дундажлажээ.Багаасаа хасагдсаны дараа 165 фунт өндөртэй хамгаалагч “Маверикс”, “Наггетс”-ийн багуудын зуны лигт хүчин зүтгэж байжээ.

Ha Seung-Jin

Солонгос иргэншилтэй.  Ха Сун Жин нь “Лос Анжелис Лэйкерс” багт 2005-2006 онд хүчин зүтгэж байжээ. Тэрээр 1.5 оноо, 1.5 самбараас бөмбөг авалт дундажлаж байсан байна.Ха Сун Жин нь NBA -д тоглож байсан анхны Солонгос улсын тоглогч юм.2005 онд“Лейкерс” 106-103 онооны харьцаагаар хожил байгуулахад Ha Сун Жин тоглолтын төгсгөлд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Кобигийн хамтрагч байсан гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй.

Yi Jianlian

Хятад иргэншилтэй И Жиан Лиан нь 2007-2012 онд NBA-д тоглож байсан байна.Тэрээр “Бакс, “Брүүклин Нэтс”, “Визардс”, “Маверикс”гэх багуудад хүчин зүтгэж байсан ба 7.9 оноо, 4.9 самбар дундажлаж байжээ. И Жианлиан нь Азийн Дирк Новицк, эсвэл дараагийн Яao Мин гэгддэг байсан юм. Тэр 2009-2010 онд “Брүүклин Нетс” багт хүчин зүтгэж байхдаа 12 оноо, 7.2 самбараас бөмбөг авалт дундажлаж байжээ.

Sun Yue

Хятад иргэншилтэй Сун Юуй нь 2008-2009 онд NBA-н “Лос Анжелис Лэйкирс” багт тоглож байхдаа 0.6 оноо, 0.2 оновчтой дамжуулалт дундчилж байжээ.Тэрээр 2009 оны Финалын тоглолтоос хойш Хятадад буцаж ирсэн.

Jeremy Lin

Тайван иргэншилтэй. Жерими Лин нь 2010 онд NBA-гийн  лигт тоглож эхэлсэн.Тэрээр “Warriors”, “Knicks”, гэсэн багуудад хүчин зүтгэж байсан одоогоор “Хьюстон Рокетс” багийн бүрэлдэхүүнд байгаа ба бэртэлийн улмаас тоглолтод оролцохгүй байгаа.Түүний кареерын үзүүлэлтэнд 11.5 оноо, 5.2 оновчтой дамжуулалт, 2.7 самбараас бөмбөг авалт 1,5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна.Жерими Лин нь “Хьюстон Рокетс”-той дөрвөн жилийн 28 сая долларын гэрээ байгуулжээ.

А.Цэрэндорж

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу