Сербийн алдарт теннисчин Жокович гэртээ харилаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадам эхлээд хоёр хонож байна. Энэ удаагийн наадмын талбайн теннисний төрөлд дэлхийн шилдэг теннисчид хүрэлцэн ирсэн. Зарим теннисчид эрхээ авсан ч Зика вирусын улмаас оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович, “Лондон-2012” олимпийн аварга Их Британы Энди Муррей, олимпийн гурван алтан медальт АНУ-ын алдарт Серена Уильямс нарын дэлхийн шилдгүүд бүгд ирсэн билээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт Сербийн Новак Жокович эхний тойрогт Аргентиний Хуан Мартин дел Потротой оноолт таарсан. Энэхүү тоглолтод Аргентин теннисчин өрсөлдөгчөө хоёр үеийн турш 7:6/7:4/, 7:6/7:2/-өөр хожиж, шөвгийн 32-т үлдлээ. Тэрээр дараагийн тойрогт Португалийн Жоау Соузатай учраа таарсан.

Дэлхийн чансааг тэргүүлэгч, "Их дуулга" тэмцээний 12 удаагийн аварга, "Бээжин-2008" олимпийн хүрэл медальт Сербийн Новак Жокович Риогийн талбайгаас нулимс дуслуулан нутаг буцлаа.

Жокович "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медалийн төлөөх тоглолтод Хуан Мартин дел Потрод дийлдэж байжээ. Тэгвэл энэ жил эхний тойрогт тэд оноолт таарч дахин Аргентин теннисчин хожиж, цааш тоглох эрхээ авлаа.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Япон улсаас К.Нишикори нарын гурван теннисчин өрсөлдөж байна.

Дэлхийн чансаанд 141-т бичигдэж буй Хуан Мартин дел Потро “Лондон-2012” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.
Дэлхийн чансаанд 141-т бичигдэж буй Хуан Мартин дел Потро “Лондон-2012” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу