Боксчид оны эхний тэмцээнээсээ 5 медаль хүртлээ

Монголын Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Д.Батсүрэнгээр удирдуулсан эрэгтэй,эмэгтэй тамирчид нийт 17 хүний бүрэлдхүүнтэй баг Энэтхэг улсын Дели хотноо "India open" А зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцов.

23 орны 240 тамирчид оролцсоноос эмэгтэй 48кг-д Л.Алтанцэцэг хүрэл, 51кг-д О.Жаргалан мөнгө, 69кг-д Э.Эрдэнэтуяа хүрэл, эрэгтэйчүүдийн 56кг-д Х.Энх-Амар мөнгө, 60кг-д Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ.

Эх сурвалж: Zaluu.com

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу