NBA-н алдарт сагсчин Расул Батлер амиа алджээ

Америкийн мэргэжлийн сагсчин Расул Батлер 38 насандаа таалал төгсжээ. Тэрээр 13 жилийн турш NBA-н тоглогч хийж байсан ба Майами Хит (Miami Hit), Нью Орлеанс Хорнетз (New Orleans Hornets), Лос Анжелес Клиферз (Los Angles Clippers) Чикаго Буллз (Chicago Bulls), Торонто Рапторс (Toronto Raptors), Индиана Пасерз (Indiana Pacers),Вашингтон Визардз (Washington Wizards), Сан Антонио Спурз (San Antonio Spurs) зэрэг гайхалтай багуудад тоглон өөрийн амжилтаа үзүүлж байсан юм.

Энэ Лхагва гараг буюу 1-р сарын 31ны өглөө Расул Батлер машин дотроо нас барсан байдалтай олдсон. Хэргийг машины осол хэмээн үзэж байгаа ба хамт байсан зорчигч мөн нас барсан бөгөөд түүнийг Расул Батлерийн эхнэр 31 настай Лиа Лабелла хэмээн үзэж байгаа юм. Цагдаа нар одоогоор хэргийн нарийн учрыг олоогүй байгаа ба машины осол хэмээн бүртгэжээ.

Расул Батлер 2015-2016 оны хооронд Сан Антонио Спурс багт тоглож байсан ба энэ хугацаандаа 21.3 минутад 7.5 оноо авч байсан юм. Мөн түүний эхнэр нь R&B төрлийн дуучин байсан юм.
Гүн эмгэнэл илэрхийлье.

 
Эх сурвалж: Yolo.mn
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу