Олимпын сэтгэл хөдөлгөм хамгийн шилдэг 30 зураг

Үе үеийн олимпын наадамд сэтгэл гэгэлзүүлж, дурсамж үлдээсэн агшин гэж байдаг. Тэдгээр торгон агшин зөвхөн гэрэл зураг болон үлддэг билээ. Insider сэтгүүлээс Рио-2016 олимпын наадам болж буйтай холбогдуулан бүх цаг үеийн олимпын сэтгэл хөдөлгөм хамгийн шилдэг 30 зургийг нэрлэжээ.


1.    Карл Луис нь хөнгөн атлетикийн тамирчин бөгөөд анхны олимпоосоо дөрвөн алтан медаль хүртсэн. Энэ зураг бол тэрээр дөрөв дэх алтан медалиа гардан авсан торгон агшин аж. Түүнийг 90-ээд оны Усайн Болт гэдэг ажээ./Лос Анжелес 1984 оны олимп/


 

2.    Бэн Жоннсон эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд түрүүлж буй агшин. Энэхүү ашгинг буулгаж авсан зурагчин Гэри Хэршорн "Би барианы зурвас дагуу камераа байрлуулаад зураг дарахад бэлэн болсон байв. Тэмцээн эхлүүлэх буун дуу дугараад 9-хэн секундын дараа тэр миний камерт орж ирсэн. Энэ бол итгэмээргүй торгон агшин" гэжээ. /1988 оны Сөүлийн олимп/




3.    Америкийн ойрын зайн гүйлтийн тамирчин Флорэнц Делорез Гриффит Жойнер эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд түрүүлж буй агшин. /1988 оны Сөүлийн олимп/




4.    "Мөрөөдлийн баг" ялалтаа тэмдэглэж буй нь. /1992 оны Барселоны олимп/




5.    Мухаммед Али 1996 оны Атлантагийн олимпыг нээж Олимпын бамбарыг асааж буй агшин.


 

6.    Румын улсын гимнастикч Лавиниа Милосовичийн үзүүлбэр. /1996 оны Атлантагийн олимп/




7.    Майк Повел уртын харайлтын алтан медалийн төлөөх финалын тэмцээнд гэмтэл авсан юм. Түүнийг олимпын аварга болно хэмээн итгэж байжээ. Тэрээр 8,50 метрийн урт харайж мөнгөн медалийн эзэн болсон байна./ 1996 оны Атлантагийн олимп/




8.    1996 оны Атлантагийн олимпын эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн аварга Майкл Жоннсон. Тэрээр олимпын рекордыг эвдсэн байна.




9.    Сиднейгийн олимпын элсний волейболл.




10.    Америкийн богино зайн гүйлтийн тамирчин Марион Жонес эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд түрүүлсэн агшин. /2000 оны Сиднейгийн олимп/




11.    Эквадорын Гвиней улсын тамирчин Эрик Моуззамбани эрэгтэйчүүдийн 100 метрийн усанд сэлэлтийн тэмцээнд хамгийн сүүлийн байранд шалгарсан. Тэрээр медаль авахын төлөө биш тив дэлхийн шилдэгүүдтэй уралдаж үзэх гэж, улсынхаа нэрийг дуудуулахыг л хүссэн гэжээ.




12.    Их Британий баг тамирчид ялалтаа тэмдэглэж буй агшин. Тус багийн ахлагч Стив Рэдгрэв 1984, 1988, 1992, 1996 онуудад мөн алтан медаль хүртэж байжээ.




13.    Эх нутагт нь зохион байгуулагдсан Сиднейн олимпод Австралийн тамирчин Кэтти Фриман эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтэд түрүүлэв.




14.    Хятад улсын усан сэлэлтийн тамирчин Ху Жиа үзүүлбэрээ үзүүлж буй агшин. Тэрээр мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ зургийг буулгасан зурагчин Яннис Бехракис "10 Метрийн өндөр дээрээс тэр үсрээд үнэхээр гайхалтай үзүүлбэрийг үзүүлж байсан. Тэгээд яг гол моментыг олж дарах гэж их хичээсэн" хэмээн ярьжээ. /2000 оны Сиднейгийн олимп/



15.    Бразилийн гүйлтийн тамирчин Вандерли де-Лима 2004 оны Афины олимпын Марафонд түрүүлсэн юм. Тэрээр барианд орж ирээд 15 минут болсоны дараа хоёр дахь тамирчин гүйн орж иржээ.




16.    Жастин Гатлин эрэгтэйчүүдийн 1400 метрт түрүүлж, баяраа тэмдэглэж буй агшин. 2004 оны афины олимп




17.    Хятад улсын тамирчин Лью Шиан 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлж буй агшин. Түүний хойно Франц улсын тамирчин Ладжи Доукоур гүйж байна. /2004 оны Афины олимп/




18.    Аргентины тамирчин Федерико Штурле "Лили" морьтойгоо.




19.    Их Британий холын зайн гүйлтийн тамирчин Паула Радклифф 42 км-ийн марафонд  тэмцээнээ орхин явж буй агшин. Тэрээр барианд ороход 7 км-ийн зай үлдсэн байв.




20.    2008 оны Бээжингийн олимпын нээлтэд БНХАУ-ын далбааг мандуулж буй агшин.




21.    Францын тамирчин Юлиан Пиллет туялзуур сэлмийн төрөлд алтан медалт хүртэж, ялалтаа тэмдэглэж буй агшин. /2008 оны Бээжингийн олимп/




22.    Оросын тамирчин Елена Исинбаева Бээжингийн олимпод тулгууртай харайлтын төрөлд алтан медаль хүртсэн билээ. /2008 оны Бээжингийн олимп/




23.    Усайн Болт 2008 оны Бээжингийн олимпод эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоов.




24.    Майкл Фелпс 2008 оны Бээжингийн олимоос усанд сэлэлтийн төрөлд 8 алтан медаль хүртэж рекорд тогтоолоо. Түүнээс өмнө 1972 оын Мьюнхэний олимпод Марк Спитз 7 алтан медаль хүртэж олимпын рекордыг эзэмшдэг байжээ.




25.    2012 оны Лондонгийн олимпод Олимпын таван цагариг.




26.    Монголын улсын бөх Найдангийн Түвшинбаяр. 100 кг-ийн эрэгтэйчүүдийн жудогийн төрөлд Солонгос улсын бөхийг ялсаны дараа. Тэрээр олимпын мөнгөн медаль хүртсэн билээ. /2012 оны Лондонгийн олимп/




27.    Гуамын тамирчин Рикардо Блас жудогийн хүнд жингийн төрөлд анхны ялалтаа авч буй агшин. Тэрээр 218 кг жинтэй бөгөөд олимпын медаль хүртэж чадаагүй юм. Түүний хоч нь "Little Mountain" гэнэ.




28.    Германы тамирчин Роберт Хартинг зээрэнцэг шидэлтийн төрөлд ялалт байгуулсан агшин. /2012 оны Лондонгийн олимп/




29.    Гэби Дуглас. /2012 оны Лондонгийн олимп./




30.    Марафон гүйлтийн тамирчин Мо Фара, ойрын зайн гүйлтийн тамирчин Усайн Болт нарт Олимпын аварга болсноо тэмдэглэж буй агшин. /2012 оны Лондонгийн олимп/


Мэдээ таалагдсан бол лайк дарна уу