Рио-де-Жанейро хотод Португалын сайд дээрэмдүүлсэн хэрэг гарлаа

Рио-де-Жанейро хот дахь Ипанема наран шарлагын газрын ойролцоо Португал улсын Боловсрол, спортын сайд Тьягу Бранда Родригезт гэмт этгээд хутга тулган түүний бэлэн мөнгө болон гар утсыг дээрэмдсэн талаар Бразилын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Хэрэг гарснаас хойш удалгүй дээрэмчинг цагдаа нар баривчилсан байна. Харин Португалийн сайдын хувьд бэртэж гэмтээгүй гэжээ.

Ипанема наран шарлагын дагуу жуулчдад зориулсан зочид буудлууд байдаг аж. Рио-2016 олимпын наадам болж буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд Рио-де-Жанейро хот даяар аюулгүй байдлыг чангатгаж байна гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу