30 орон медаль хүртээд байна

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлэн 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Байт харваа, дугуй, жүдо бөх, буудлага, усанд сэлэлт, хүндийн өргөлтийн тэмцээнүүдээс олимпийн медальтнууд тодорч эхэллээ. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар медалийн тоогоор БНХАУ 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Австрали /3+0+2/, Итали /2+3+2/, БНСУ /2+2+1/, Унгар /2+0+0/, АНУ /1+5+1/, ОХУ /1+2+2/ удаалж байна. Япон, Тайвань, Тайланд, Вьетнам нэг алтан медаль авсан бол БНАСАУ нэг мөнгө, Казахстан 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. 30 орон медаль хүртээд байна. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу