Монголын гурван шүүгч ажиллаж байна

Жүдо бөхийн шүүгч М.Бөхбат эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдааныг шүүлээ. 2016.08.07 Рио-де-Жанейро

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадам эхлээд хоёр хонож байна. Энэ удаагийн наадамд Монголын 43 тамирчин оролцож байгаа нь урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр Риог зорьсон.

Риод тамирчид, албаныхан, хэвлэл мэдээллийнхэнээс гадна манай гурван шүүгч ажиллаж байна. Үүнд жүдо бөхийн М.Бөхбат, боксын Х.Хас-Эрдэнэ болон чөлөөт бөхийн шүүгч Б.Төмөрбаатар нар олимпийн наадмыг шүүх эрхээ авсан юм. Эдгээр өдрүүдэд бокс, жүдо бөхийн тэмцээн эхэлсэн. Харин чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 11-21-ний хооронд болно.

Гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Машбатын хүү Бөхбат өдгөө жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-аас “Рио-2016” олимпийн наадамд хянан тунгаах 50 шүүгчийн нэрийг зарлахад Монгол Улсын иргэн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар багтсан.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-аас “Рио-2016” олимпийн наадамд хянан тунгаах 50 шүүгчийн нэрийг зарлахад Монгол Улсын иргэн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар багтсан.
Жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медаль Г.Отгонцэцэг, багшийн хамт.
Жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медаль Г.Отгонцэцэг, багшийн хамт.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу