"ЖЕНКО ТУР БЮРО" КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙВ

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26  компанийн 255,966 ширхэг хувьцаа арилжсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. 

11  компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" JLT+4.52 хувь болон "Женко тур бюро" JTB+4.36 хувиар   хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их барилга" IBA-14.98 хувь болон "Сор" SOR- хувьцаа 4.16 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13 ширхэг үнэт цаас 1,310,800 төгрөгөөр арилжсан байна

Ингэснээр "MSE ALL" индекс 1,176.39 нэгж болж 0.13 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-01-25 эндээс үзнэ үү.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу