Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хамтын тэтгэврийн хууль батлагдвал хөгшчүүд бие биерүүгээ хараад “муухай” юм бодно

Өчигдөр болсон УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үг олон хүнийг бухимдуулахад хүргэжээ.

Учир нь тэрбээр хамтын тэтгэвэрийн хуулийг хүчингүй болгох талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн үгнээс үүдэлтэй энэ бухимдал үүссэн юм.

Чуулганы хуралдааны үеэр хэлэхдээ,

... "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү гүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой" гэлээ.

Хамтын тэтгэврийн хуулийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Талийгч болсон хөгшнийхөө тэтгэврийг авна гэдэг сүсэг бишрэлтэй монголчуудын хувьд болохгүй асуудал” хэмээн хэлсэн “онигоо” намжиж амжаагүй байтал Ерөнхий сайд нь хүртэл дахиад нэг бүдэрчихлээ.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу