Б.Насанбаяр ажлаасаа халагджээ

Өнгөрсөн гуравдугаар сард олон нийтийн дунд дуулиан нэлээн дуулиан тарьж, хэвлэлийн гол баатар болсон Боловсрол, шинжлэх ухааны яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ажлаасаа халагдсан тухай өчигдөрөөс шуугиж эхэллээ.

Тэрээр Мүүний шашнаас болж “цэнхэр үст” Э.Цэрэнтэй ёстой л “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцсан” гэхэд болно. Гэвч шүүх хуралд ялагдсан бололтой. Э.Цэрэнтэй шүүх хүртлээ заргалдсан түүнийг “ажлаасаа халагдсан байна” гэх мэдээллийг тэрбээр цахим хуудсандаа тавьжээ.

Уг МҮҮН-ий асуудал гарсан даруйд тухайн үед албан ажлаа хүлээлгэж өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ гэж Б.Насанбаяр дарга ажлаа хүлээлгэж өглөө хэмээн хэвлэлийн хурал хийж байсан ч начир дээрээ ажлаа хийсээр байгаа тухай хүмүүс ярьдаг мэддэг байсан. Гэвч энэ нь хэвлэлийнхнийг өөрөөсөө холдуулах санаа нэр төдий байсан юм.

Харин саяхан шинэ хичээлийн жилтэй зэрэгцээд түүнийг албан тушаалаас нь “унагажээ”. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын эхээр албан ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Ямар үндэслэлээр ажлаа өгсөн нарийн ширийн учрыг нь сайн мэдэхгүй байна” гэв. Ийнхүү худал гүтгэлэгээр нэр төрийг минь сэвтүүлсэн хэмээн Э.Цэрэнтэй шүүхдэлцэж яваа Б.Насанбаяр дарга Боловсролын яамнаас нэг мөр ховхорсон ажээ. 

ЧОЙ

Эх сурвалж: Bolod.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу