"Oir-Rio-2016" гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд залуу уран бүтээлч Б.Намууны "Oir-Rio-2016" гэрэл зургийн үзэсгэлэн гарч эхэллээ. Уг үзэсгэлэнд зуны  олимпийн наадам болж буй Бразил орны тухай сонирхолтой гэрэл зургууд дэлгэгдсэн бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Залуу уран бүтээлч Б.Намууны авсан 1500 орчим гэрэл зургаас 50-ийг нь сонгон, Бразилийн өвөрмөц соёлыг илтгэх инстолляцын бүтээлүүдтэй хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу