Apple компани iPhone 7-г танилцууллаа

-iPhone 7, iPhone 7 Plus, Apple Watch 2 зэрэг цувралыг танилцууллаа-

Манай цагаар үүрийн 04:00 цагт АНУ-ын Сан Франциско хотод Apple компани шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийлээ. Тодруулбал, iPhone 7, iPhone 7 Plus болон Apple Watch 2 зэрэг шинэ цувралууд олны хүртээл болж байна.

Ингээд iPhone 7 гар утасны таван онцлогийг хүргэе.

1.Super Mario онцгой эрхтэйгээр!

Тийм ээ. Гар утас үйлдвэрлэгч Apple компани энтертайнмент, тоглоомын хөгжүүлэлтээ мэдээж мартаагүй. Юун түрүүнд  дэлхийд алдартай Super Mario толгоомын эрхийг Nintendo  компаниас худалдан авлаа.  

2.Apple Watch усанд тэсвэртэй

Шинээр гарсан Apple Watch-ийн хоёр дахь үеийн бүтээгдэхүүн усан дотор 50 метрийн гүнд ч саадгүй ажиллана. Мөн үзүүлэлт, хэлбэр загвар болон шинэ чанга яригч зэрэг шинэчлэлүүдийг хийжээ. Бүтээгдэхүүн 9-р сарын 16-наас эхлэн 369 ам.долларын үнэтэй зарагдаж эхэлнэ.

3.iPhone гар утас хоёр камертай боллоо

Илүү том хийгдсэн iPhone 7 Plus гар утас 12 мегапискел бүхий хос камертай хийгдлээ. Нэг нь илүү өргөн өнцөгтэй линз бол нөгөөх нь мэргэжлийн аппаратад хийгддэг линз юм байна. Хоёр камер аль аль нь 10х хүртэл татах зориулалттай бол нэг нь арай илүү буюу оптик шийдэлтэй учир хэзээ ч бүрсийх болон сүүдэртэх гэх мэт алдаа гарахгүй.

4.Усны хамгаалалт

Мэдээж iPhone гар утас ус болон элс, шороо орохоос сэргийлсэн хамгаалалттай. Шинэ iPhone утаснуудыг IP67 стандартын усны хамгаалалтаар бүржээ.

5.Баяртай утастай чихэвч.. Сайн байна уу AirPods?

Apple-ийг шинэ бүтээгдэхүүнээ зарлахаас өмнө технологийн сэтгүүлчид тус гар утсыг чихэвчний утасгүй хийгдэнэ гэж байсан нь зөв болов. Шинэ iPhone гар утаснуудын хувьд lighting технологиор гар утастай холбогдох болно.

Дэлгэц

Apple компани шинэ гар утаснууд болон ухаалаг бугуйн цагийн дэлгэцийг Retina HD дэлгэцээр бүрэв. Энэ нь илүү тод хэрнээ өнгөний хамгийн олон сонголттойн дээр орчноо мэдэрч тодорч, бүдгэрэх шийдэлтэй.

Өмнөх загвараас хоёр дахин удаан цэнэг барина

iPhone 7 & 7 Plus загварууд илүү удаан цэнэгээ барих шийдэлтэй. Тодруулбал, өмнөх iPhone 6 загвараас хоёр дахин удаан цэнэг зарцуулалттай бөгөөд  A10 Fusion chip хэмээх шинэ технологиор хийжээ.

Өнгө

Уламжлал ёсоор таван өнгөний шийдэлтэй хийгдсэн. Гадаргууны хувьд сайжруулсан ган төмрөөр цутгаж хийжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу