Майкл Фэлпс 19 дэх Олимпийн алтаа авлаа

РИО 2016 Олимпийн наадамд АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фэлпс эрэгтэйчүүдийн 4*100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд олимпын 19 дэх алтан медалиа авлаа.

31 настай тамирчин Бразилын олимпийн тэмцээний хамгийн их медальтай тамирчнаар тодорсон төдийгүй энэ удаагийн наадмын гол чимэг болсон юм.

Тэрбээр 3.9.98 секундээр тэргүүн байранд орж удаах байранд Францын тамирчин 3.10.53 секундээр орсон бол Австралийн тамирчин 3.11.37 секундээр 3-р байранд орсон байна.

Харин Google компани түүнийг тэргүүн байр эзэлсний дараа нүүр хуудсандаа дараах зургийг оруулжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу