Рио 2016-д Хятадын алдаатай далбааг өргөсөн нь асуудал дагуулжээ

Рио 2016 эхэлсэн өдрөөс эхлэн өчигдрийг хүртэл медаль гардуулах ёслол дээр Хятадын далбааны буруу загварыг ашиглаж байгааг Хятадын төв телевиз мэдээлжээ.

Эхний медалийн ёслолоос энэ тухай мэдсэн Хятадууд зохион байгуулагчдад гомдол гаргасан боловч одоо болтол солигдохгүй байгаа гэнэ.

Гол асуудал нь стандарт далбааны дөрвөн жижиг таван хошуу нь төвийн том таван хошуугаа чиглэж налсан байдаг. Тэгвэл алдаатай далбаан дээр эдгээр таван хошуунууд бүгд эгц босоо чиглэлтэй байгаа юм. Бразилийн тал бүх орны далбааг нэгэн гадаадын компаниас худалдаж авсан тул тэр компанитайгаа холбогдон засуулахаар хөөцөлдөж байгаа ажээ.

Хятадын тал Рио 2016-гийн зохион байгуулагчдыг алдаа гаргасанд буруутган даруй засахыг шаардсаар байгаа ч үр дүн муутай байна.

Энэ тухай CCTV “Үндэсний далбаа бол тухайн улсын гол билэг тэмдэг болдог. Тиймээс ямар ч алдаа байх ёсгүй!” гэж мэдэгдсэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу