Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерто: Обама бол “садар эмийн хүү”

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Филиппин улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх байсан ч түүний хэлсэн үгнээс болж уулзалтаа цуцалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Филиппин улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх байсан ч түүний хэлсэн үгнээс болж уулзалтаа цуцалжээ.
Энэ долоо хоногийн эхээр Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерто сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг “садар эмийн хүү” гэх утгатай үгээр доромжилсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч энэ үйлдэлд ямар нэгэн хариу өгөөгүй ч хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны уулзалтыг цуцалж, Лаост болох бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын төрийн тэргүүнтэй уулзах болсноо хэлжээ.
Товлосон уулзалтыг цуцалсан нь холбоотон хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн гадны хэвлэлүүдэд бичиж байна. Уг нь уулзалт нь өмнөд Хятадын тэнгист Хятадын үйл ажиллагаа идэвхжиж байгааг хэлэлцэх чухал ач холбогдолтой хэмээн АНУ үзэж байв.

Э.Нямцоож
Эх сурвалж: BBC Russia

 

 

 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу