Махыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрөхгүй тохиолдолууд

Махыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрөхгүй тохиолдолууд:
  • Зарим халдварт өвчнүүдийн үед махыг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглодог. /Боом, Дуут хавдар, Ботулизм, Үхрийн мялзан, Ям, Хэл хөхрөх, Дотрын халдварт хордлого/
  • Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин эсвэл уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс тарьснаас хойш эхний 14 хоногт байгаа мал амьтан
  • Шүлхий өвчнөөр тайван бус нутагт уг өвчний эсрэг вакцин хийснээс хойш 21 хоногийн туршид байгаа мал амьтан
  • Үхлийн өмнөх шатанд байгаа мал амьтны мах
  • Хачиг шавьжны эсрэг мал амьтанд боловсруулалт хийсний дараа
  • Антибиотекийн эмчилгээ хийсний дараа эм нь биемахбодоос гадагшлаагүй үед мал амьтныг нядлан хүнсэнд хэрэглэхийг хориглоно.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу