Н.Төгсцогт 14 дүгээрт бичигдлээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт , мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалаж буй Н.Төгсцогтийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээр бичигдлээ.

Тэрбээр "Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ баярлалаа WBC"  хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Сонирхогчийн боксоор олимп, дэлхийн хос медалийн эзэн болсон Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд дараалан есөн ялалт байгуулаад байгаа. Тун удахгүй арав дахь тулааны тов нь тодрох юм байна. 

Эх сурвалж: GoGo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу