Рио 2016 Паралимпийн Наадмаас ОХУ-ын багийг бүхлээр нь хаслаа

Төрөөс зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэдэг нь илэрсэн шалтгаанаар ОХУ-ын багийг бүхлээр нь Рио 2016 Паралимпийн наадмаас хассан шийдвэрийг Олон Улсын Паралимпийн Хороо (ОУПХ) өчигдөр буюу Ням гарагт зарлалаа.

Үүнээс өмнө Олон Улсын Олимпийн Хороо Оросын тамирчдын хувь заяаг харгалзах олон улсын спортын холбоодод нь даатгаж байсан юм.

Тэгвэл ОУПХ уг хэрэгт ОХУ-ын засгийн газрыг шууд буруутгасан байна.”Оросын засгийн газрын оролцоотой сэргээш хэрэглэх соёл нь Оросын спортыг бохирдуулж байгаа бөгөөд Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлагийн (WADA) хоёр ч бие даасан шалгалтаар илэрхий боллоо” гэж ОУПХ-ны ерөнхийлөгч Филип Крейвен мэдэгдэлдээ дурджээ.

2014 оны Сочигийн Олимпийн наадамд системтэйгээр сэргээш хэрэглэснийг WADA-гийн шинжээч Ричард МакЛарен илрүүлсэн бол түүнээс өмнө хөнгөн атлетикийн тамирчдад мөн ийм тохиолдол илэрч байв.

2012 оны Лондоны Паралимпийн наадамд ОХУ медалийн тоогоор хоёрдугаарт жагссан ба Рио 2016-д спортын 18 төрөлд 267 тамирчин ирүүлэхээр болоод байсан юм.

Одоо эдгээр тамирчдын хувь заяа давж заалдах шүүхийн шийдвэрээс хамаарна.

Филип Крейвен “Оросын эрх баригчид медалийн тоог ёс зүйгээс өндөрт тавьж байгаа нь миний сэтгэлийг зовоож байна” гэжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу