Нефтийн үнэ 6 хувиар өсөв

Нефтийн үнийн савчилт их байна. Дөнгөж хоёр өдрийн арилжааны явцад “хар алтны үнэ шууд зургаан хувиар нэмэгдэв. Харин үүний өмнө үнийн уналт 20 хувьд хүрсэн юм.

Тухайлбал, нефтийн нэртэй наймаачин Энди Холл доошлох байр суурийн экстремал хэмжээнд анхаарлаа хандуулж байна. Тийм тэнцвэргүй байдал нь эргэх хөдөлгөөнд орохдоо амар байдаг гэнэ. Том тоглогчид нь олны эсрэг тоглон өөрсдийнх нь байрлалуудыг хаалгаад эхэлдэг. Тэр нь эргээд үнийг дээшлүүлнэ. Иймэрхүү зүйл одоо нэгдүгээр сарын их уналтын дараа харагдаад байгаа.

Zerohedge

Гэхдээ үүгээр хэрэг явдал дуусаагүй. Одоо нефтийн дамлан хийх бүх нөхцөл бүрэлдээд байна. Тиймээс тэр нь нефтийн эрэлтийн өсөлт энэ талаасаа дэмжлэгтэй болж байна. Контанга гэж нэрлэгддэг холын ба ойрын фьючерсийн үний зөрүү нь нефть зөөгч хөлгийн түрээсийн үнээ бүрэн хааж байгаад хэрэг явдал оршино.

Zerohedge
Zerohedge

Нэг үгээр, нефтийг худалдан авч танкерт хадгалаад ирээдүйд илүү үнээр зарах нь эдийн засаг талаасаа ашигтай харагдана. Ашиг нь толгой эргэм биш ч гэсэн баталгаатай. Ийм ажиллагаанд нефтийн дамчид дуртай. Тооцоо их энгийн: VLCC ангиллын танкер өдөртөө $25-28 мянган доллар, хагас жилээр нефть зөөгч онгоцыг хөлслөн авлаа гэхэд баррель бүр нь $2,25-2,52 доллар болох юм.

Контанго нь сүүлийн сард дунджаар $2,85 доллар болсон нь дөрөвдүгээр сарынхаас дөрөв дахин болжээ. Нэг үгээр нефтийг спот-зах зээлээс аваад хагас жилийн дараа нийлүүлэхэд тэр нь танерийн түрээсийн үнийг бүрэн хаагаад ажиллагаа нь өөрөө ашигтай болох юм.

Хэдийгээр энэ хүчин зүйл түр хугацааны шинжийг агуулж байгаа ч зах зээлд өөрийн нөлөөг үзүүлж байна. Яг л өнгөрсөн жилийнх шигээ 2016 оны эхний хагаст нефтийн фьючерс өсөлтэй байгаад дараа нь доошилж эхэлсэн юм.

Тэр үед уналт наймдугаар сарын сүүлчээр зогсон таван удаагийн худалдааны явцад үнэ нь түүхэндээ байгаагүйгээр 30 хувиар өссөн байлаа. Одоо бас л наймдугаар сар, зөвхөн хоёр өдрийн арилжаагаар нефтийн үнэ зургаан хувиар нэмэгджээ. Иймэрхүү давталт давтагдах магадлал гарч байгаа бололтой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу