Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийж өгөх боломж байна.

2017 оноос эхлүүлэн Австрали улс умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт ПАП шинжилгээг ашиглахаа больж, Хүний хөхөнцөр вирүсийг илрүүлэх шинжилгээ рүү шилжсэн. Учир нь ПАП шинжилгээ бол хавдар болж эхэлж байгаа эсүүдийг эрт илрүүлдэг бол хавдар болох эрсдэл үүсгэдэг Хүний хөхөнцөр вирүсийн халдварыг эрт илрүүлэх нь умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх хамаагүй үр дүнтэй арга гэж үзсэн. Зарим төрлийн хүний хөхөнцөр вирүсийн халдварыг олон жил тээсэн тохиолдолд умайн хүзүүний хавдар болдог. Манай улсад умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдийн дундах хамгийн тархалттай хавдар бөгөөд 2-р байранд орсоор ирсэн.

Энэ төрлийн шинжилгээ хувийн лабораториудад 100,000 төгрөгний үнэтэй хийгддэг. Бидний ашиглаж байгаа оношлуураар хавдрын эрсдэл бүхий 13 төрлийн хэв шинжийг тодорхойлдог, Монголд өөр хаана ч хийгдэхгүй байгаа хамгийн сүүлийн үеийн оношлуурыг ашиглаж байна.

Сонирхсон хүмүүс өнөөдөрТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирж шинжилгээнд хамрагдах боломжтой. өглөө 10.00 өдөр 14 цаг хүртэл ажиллана. 7 давхар 701 тоот

утас 94009898

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу