Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн төрсөн өдөрт баяр хүргэсэн зар сурталчилгааг хүчээр буулгалаа

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь 1953 оны 1-р сарын 24-нд төрсөн бөгөөд тун удахгүй түүний 66 насны төрсөн өдөр болох ажээ.

Үүнтэй холбогдуулан түүнийг дэмжигч нэгэн сайн дурын байгууллага өнөөдрөөс эхлэн Сөүл хотын метроний 11 буудал доторх зар сурталчилгааны самбар болон урсдаг шатны дэргэдэх хамгийн урт хэмжээтэй самбар дээр, ерөнхийлөгч Мүн Че Ин-д баяр хүргэсэн зураг байрлуулжээ.

Гэвч олон тооны иргэд, метроний захиргаанд хандаж олон нийтийн үйлчилгээний газраас уг зургийг буулгахыг хүссэн гомдол, санал илгээж байгаа юм байна.

Тэд "Ерөнхийлөгч Мүн Че Ин-д төрсөн өдрийн баяр хүргэсэн энэхүү зар сурталчилгаа нь метронд мөнгө төлж суусан бүх хүнд хамаагүй бөгөөд таагүй сэтгэгдэл төрүүлж байна" гэж үзжээ.

Баярын мэндчилгээ бүхий зар сурталчилгаа нь 2-р сарын 12-ны өдөр хүртэл цацагдах ба төлбөрийг ерөнхийлөгчийг дэмжигч иргэдийн сайн дурын хандивын мөнгөөр босгосон юм байна

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу