Камила хамтлагийнхандаа хариуг нь барив (видео)

Fifth Harmony охидын хамтлагаа орхиж бие даан уран бүтээл туурвих болсон дуучин Камила Кабелло өөрийг нь шоглосон хамтлагийнхандаа хариу барьжээ.

Тэрбээр Жимми Фаллоны хөтлөн явуулдаг “Өнөө орой” шоунд оролцохдоо “Хэзээ ч адилхан байхгүй” нэртэй дуугаа дуулсан байна.

20 настай дуучин бүсгүй 2016 оноос Fifth Harmony хамтлагт дуулж чамгүй алдарт хүрсэн бөгөөд 2017 оноос ганцаараа дуулах болсон юм. Түүний энэхүү шийдвэрт эгдүүцсэн хамтлагийнхан нь 2017 онд болсон MTV хөгжмийн наадмын үеэр тайзан дээр түүнийг “жийж орхисон” билээ.

Ямартай ч бүсгүй тэдний энэхүү үйлдэлд үнэхээр цочирдсон гэдгээ хэлсэн юм. Гэхдээ тэрбээр уран бүтээл, амжилтаараа хариу барихаар шийдсэн бололтой. Тэрбээр ганцаар уран бүтээл хийх болсноос хойш нэр алдар нь маш хурдтай түгэж байгаа юм.

Эх сурвалж: Wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу