УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр бусдад бэлгийн дарамт үзүүлсэн үү

УИХ-ын гишүүний нөхөр нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх ноцтой мэдээллийг хэд хоногийн өмнө хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Тодруулбал, тэрбээр өөрийнх нь нэгэн үйлчлүүлэгч бүсгүй УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний нөхөр болон дүүгийнх нь нөхрийн бэлгийн дарамтанд орсон талаарх мэдээллийг ил болгосон юм.

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм. Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ. Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж. Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжийн талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу “завхай” бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ. Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа” хэмээн бичсэн байдаг.

Тэгвэл дээрх эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан эрэгтэй нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нөхөр гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж эхэлжээ. Н.Оюундарь гишүүний нөхрөөс гадна дүүгийнх нь нөхөр мөн тус бүсгүйг дарамтлан бэлгийн харьцаанд орсон байж магадгүй гэнэ.

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Н.Оюундарь дүүгийнхээ хамтаар дээрх бүсгүйд өс санан өөрийнх нь компанид их хэмжээний хохирол учруулсан гэх баримтыг бүрдүүлэн хуулийн байгууллагад өгч шүүхээр 8 жилийн хорих яланд унагаад байгаа гэх. Уг хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх болон бэлгийн дарамт үзүүлсэн гэх гэр бүлийн зүгээс ямар тайлбар хийх нь тодорхой бус байгаа ч энэ бол ажлын байран дахь бэлгийн дарамт цаашлаад улс төрчдийн ёс зүйтэй холбогдох асуудал юм.

Эх сур:zuv.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу