Трамп хэд хэдэн орныг бохир, заваан хэмээн хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордондоо Цагаачлалын асуудлаарх уулзалтын үеэр Хайти, Сальвадор болон Африк тивийн бүх орнуудыг “Бохир заваан орнууд” хэмээн хэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Бас монголыг хойд солонгост бараа нийлүүлэгч гэж цухас дурьдсан байна

Трамп албаны хүмүүстэй уулзах үеэрээ “Бид яагаад ийм заваан орнуудын иргэдийг хүлээж авдаг юм бэ?” хэмээн хэлсэн талаар уг уулзалтад оролцсон нэрээ нууцалсан төлөөлөгч “Вашингтон Пост” сонинд ярьсан байна.

 

Тэрбээр “Бид ядуу, буурай орнуудын иргэдийг хүлээн авахгүйгээр харин баян чинээлэг Норвеги зэрэг орны иргэдийг хүлээн авч болно” гэж хэлжээ.

 

Цагаан ордны бүдүүлэг үг олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн байна.

 

Трамп өнгөрсөн оны зургаадугаар сард “Хайтичуудын ихэнх нь ДОХ-оор өвчилсөн. Энэхүү өвчний тээгчид манай улсад ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Харин Афганистаны залуус террористууд байх магадлалтай. Тиймээс бид энэ улсын иргэдээс болгоомжлох ёстой” гэж хэлжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу