Та урд шөнө ямар зүүд зүүдэлж байснаа санадаг уу? Тэгвэл таны зүүдний тайлал энд байна

Зүүд гэж юу вэ? Та сэрээд урд шөнө зүүдэлсэн зүүдээ санадаг уу? Таны зүүдэлсэн зүүд таны амьдралд ямар нэг байдлаар холбоотой гэж боддог уу? Та зөн билэгт итгэдэг үү? Тэгвэл тань Tv5.mn зүүдний тайлалыг хүргэж байна. Та урд шөнө болон зүүдэлсэн зүүд тань ирээдүйд чухам яг юу болохыг зөгнөдөг гэдэгт итгэдэг бол нэг уншаад үзээрэй.

Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.
Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

Агаар – Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг.Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах – Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.
Аалз – Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас – Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.
Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим – Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.
Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ – Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж – Хуримлана.
Алтан загас – Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу – Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг. Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.
Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.
Амбаар сав – Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.
Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.
Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт