Австралийн малгайны брэндийн нүүр царай болж байсан охин амиа хорложээ.

Магадгүй санамсаргүй зүгээр л хэлсэн үг эсвэл Сошиал хүчирхийлэл буюу бусдыг сошиалиар дээрэлхэх, гүтгэн доромжлох нь буцаад хэн нэгний амьдралыг авч оддогийн тод жишээ нь Amy Everett охин боллоо.

Австралийн нэр хүндтэй малгайны брэнд болох "Акубра"-ийн рекламанд тоглосноор олны танил болсон 14хэн настай охин онлайн хүчирхийллийг даалгүй энэ оны 01 сарын 03-ны өдөр амиа хорложээ...

Энэ айшигтай том гарзын дараа түүний аав ээж, тухайн брэнд, Австраличууд нийлж өсвөр насны хүүхдүүдийг онлайн орчноос хол байлгах, онлайн хүчирхийлэл дээрэлхүүлэхээс аврах компанит ажил эхлүүллээ.

"Dolly" хэмээн дууддаг Amy Everett  охины амиа хорлохын өмнө зурсан зураг дэлхий дахинд хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлж байна. 

Зураг дээр: "Таны дуу хоолой хэдийгээр чичирч байлаа ч ярь" гэсэн байна. 

Зураг дээр Amy Everett охин гэр бүлийн хамт, хамгийн баруун гар талд. 

Dolly-ийн гэр бүл сошиалаар бусдыг доромжлох, онлайн хүчирхийллийн золиос болгохыг зогсоох компанит ажил эхлүүлсэн байна. 

Хүүхдүүдээ онлайн орчноос хол байлган, аливаа сошиал гэмт хэргийн золиос болгохоос урьдчилэн сэргийлье. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу