“Facebook”-ийн шинэчлэл аккаунтуудын постуудыг хязгаарлав

Олон нийтийн сүлжээний “Facebook” хэрэглэгчиддээ хандсан томоохон шинэчлэлийг эхлүүлжээ. Уг шинэчлэлийн хүрээнд “news feed” хэсэгт найз нөхөд, гэр бүлийн, эсвэл байнга ханддаг пэйж, группүүдийн мэдээлэл тоймлон харагддаг болно.

Өөрөөр хэлбэл, энэхүү шинэчлэлийг хийснээр хэрэглэгчид “Facebook”-т их цаг зарцуулдаг байсныг халж байгаа аж. “News feed” бүтээгдэхүүний менежер Жонн Хегеман “Илүү ач холбогдолтой буюу нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцсон постууд танд харагдах болно. Энэ бол том өөрчлөлт” гэжээ. Мөн тэрбээр “Энэ шинэчлэлийг хийснээр хүмүүс илүү бага цаг зарцуулна. Илүү үнэ цэнэтэй цаг. Энэ нь бидний бизнесийн хувьд ч эерэг нөлөөтэй” гэв.

Жишээлбэл, шинэчлэл хийгдсэнээр тухайн хэрэглэгчийн гэр бүлийн бичлэг, дуртай хамтлаг дуучид, үйлчлүүлдэг рестораны хэсэг нь харагдана. Мөн найзуудынх нь постуудын чухал гэж үзсэн хэдэн пост харагдах болно.

Өөрөөр хэлбэл, “news feed” хэсэг тойм хэлбэртэй болж байна гэж ойлгоно. 2013 оны намар “Facebook”-ийн зүгээс пэйж хуудаснуудын бүх пост бүх хүнд харагддаг байдлыг зогсоож, постоо төлбөртэй хийсэн тохиолдолд хүмүүст харагддаг байдал руу шилжсэн юм. Хувь хэрэглэгчдийг яг иймэрхүү арга хэлбэр рүү оруулж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ төлбөртэй постын асуудал аккаунтуудын хувьд одоогоор яригдаагүй. Шинэчлэл нь аккаунтуудаас оруулж буй постуудыг хязгаарлахад чиглэгдэж байгаа юм.

“Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг энэ асуудлын тухай “News feed-ийн шинэчлэл нь бизнес, брэнд, хэвлэл мэдээллийг харахаас гадна бага зэрэг нийтийн постуудыг харах болно. Утга учиртай харилцааг дэмжихийн тулд эдгээрийг нийтийн харилцааны постуудтай ижил түвшинд авчирч байна” гэжээ.

“Facebook”-ийн энэхүү шинэчлэл ирэх долоо хоногоос дэлхий дахинд эхэлнэ.

Эх сурвалж: Time.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу