Монголд Самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойд

Манай улсад ДАШТ-д түрүүлсэн 37 бөх байгаагаас хамгийн их түрүүлсэн хүн Хишигбатын Эрдэнэт-Од юм.

Тэрбээр Дархан хотод төрсөн, Булган аймгийн Сайхан сумын уугуул. Бөхийн самбо, жүдо барилдааны тамирчин. Монголын спортын түүхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнд /Жүдо/ 16 жил дараалан түрүүлсэн тамирчин цорын ганц байдаг нь гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од юм.

1998 онд Их шавийн дээд сургуулийг төгссөн. Самбо, жүдо бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй. 1988 оноос самбо, жүдо бөхөөр хичээллэж, 15 настайдаа спортын мастер, 16 настайдаа ОУХМ, 17 насандаа Барселонагийн олимпод, 23 насандаа гавъяат тамирчин болсон. ХХ зууны шилдэг 10 жүдочны нэгээр өргөмжлөгджээ.

Самбо бөхийн Дэлхийн 5 удаагийн аварга, 3 мөнгө, 2 хүрэл, Монгол Улсын 10 удаагийн аварга,

Жүдо бөхийн төрлөөр 1992, 2000, 2004, 2008 оны Барселон, Сидней, Афин, Бээжингийн зуны олимпийн наадамд оролцжээ.

Жүдогоор Ази тивийн 3 удаагийн аварга болжээ. 1997 оноос эхлэн Монгол Улсынхаа “Шилдэг тамирчнаар” 8 удаа өргөмжлөгджээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу