Ц.Цогтбаатар Гватемалын бөхтэй оноолт таарчээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын нээлт маргааш өглөө Улаанбаатарын цагаар 08.00 цагаас нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд Монголын 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөнө. Өнөөдөр байт харвааны тамирчин ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харвааг хийх юм. Энэхүү тэмцээн өнөө шөнө болно.

Жүдо бөхийн тэмцээний сугалаа гарчээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар жүдочдын салхийг хагална.

Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозетой оноолт таарчээ. Манай бөх Гветемалын бөхийг хожсоны дараа хоёрдугаар тойрогт Финландын Рэинваллтай барилдана.

Эмэгтэй 48 кг-ын жинд 23 бөх барилдах юм. М.Уранцэцэг "А" хэсгийг тэргүүлж, эхний тойрогт хийлсэн. Тэрбээр удаах тойрогт Австрали, Францын бөхчүүдийн аль хожсонтой нь барилдах юм.

Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар манай жүдочдын салхийг хагалах юм. Тэд маргааш Улаанбаатарын цагаар 22.00-с эхлэн барилдана.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу