Шилжилтийн 25 жилийн шилдэг бизнесмэн Ж.Оджаргалын удирдсан бүтээн байгуулалт

Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан”-гаас зохион байгуулдаг “Next stop” наадам шилжилтийн 25 жилийн нийгэм, улс төрийн шилдгээр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, эдийн засаг, бизнесийн салбарын шилдгээр М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нарыг шалгаруулж “Алтан Гэрэгэ”-ээр шагнасан билээ.

 Монголын нийгэм, эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчирсан өнгөрсөн 25 жилд үндэсний хувийн хэвшлийн компаниуд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Хувийн хэвшлийг тэргүүлэгч М-Си-Эс Групп өнгөрсөн 25 жилд бизнесийн гарааны үе, импортын чиглэлээр ажилласан үе, үйлдвэрлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа өргөтгөсөн үе, хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтын үеийг тус тус туулж иржээ. “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн эрхэм зорилгодоо тэмүүлэхдээ инженеринг дэд бүтэц, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл харилцаа холбоо, өргөн хэрэглээний салбарт хийсэн бүтээн байгуулалт, нийгэмд чиглэсэн төслүүд, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэлээрээ дамжуулан эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулжээ. Шилдэг менежментээрээ хүлээн зөвшөөрөгдсөн тус Групп өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүдээс эхний гуравт орох ажлын байрыг бий болгож, үндэсний дунд жижиг компаниудаа бодлогоор байнга дэмжин хамтран ажиллаж байна.

Группийн 25 жилийн зарим онцлох үйл явдлаас дурьдвал:

-Кока-Кола, Шангри-Ла зэрэг олон улсын брэндүүдийг Монголдоо амжилттай нэвтрүүлснээр олон улсын чанарын стандарт, хөрөнгө оруулалтын салбарт шинэчлэлт хийсэн,

-2006 онд байгуулагдсан үүрэн холбооны Юнител компани нь үнийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэн хэрэглэгчдэдээ олон улсад нэвтэрсэн үйлчилгээг цаг алдалгүй, бусдаасаа түрүүлж алхан хүргэж байсны нэг нь орон даяар нэвтрүүлсэн 4G LTE үйлчилгээ юм. Ихэвчлэн өндөр хөгжилтэй оронд ашигладаг 4G LTE сүлжээг нэвтрүүлсэн нь тархай суурьшсан, цөөн хүн амтай манай улсын хувьд технологийн том бүтээн байгуулалт болсон,

-Нүүрсний уурхай, жилд тус бүр 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай 3 модульд суурилсан үйлдвэр болон дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтаас бүрдсэн Ухаа худгийн аж үйлдвэрийн цогцолбор баригдаж, уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нэвтрүүлсэн,

-2010 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Mongolian Mining Corporation” IPO хийж, түүхэнд анх удаа Монголын компанийн хувьцааг олон улсын биржид арилжсан нь үндэсний компаниуд дэлхийн энд хүрч, хөгжиж байгааг олон улсад таниулсан үйл явдал болсон бөгөөд тус компанийн босгосон санхүүжилт нь өмнийн говьд том хэмжээний бүтээн байгуулалт болон цогцолсон,

-2011 онд Монгол инженерүүдийн мэдлэг туршлага, ур чадварт тулгуурлан М-Си-Эс Интернэйшнл компани Монгол Улсад анх удаа хувийн хэвшлийн, 18 МВт-ын хүчин чадалтай, говийн нөхцөлд тохирсон усны 0 хэрэглээ бүхий агаарын хөргөлтийн системтэй цахилгаан станцыг барьж байгуулсан,

-Дэлхийд Монголын нэр хүндийг өргөсөн АСЕМ-ын уулзалтын хүндэт зочдыг байрлуулах олон улсын стандартын хотхоныг санхүүгийн эрсдэлээ өөрсдөө үүрч, арилжааны банкны зээлээр богино хугацаанд чанартай барьж байгуулсан,

-2009 онд “Скай Резорт” цогцолбор нээгдсэнээр Монголд анх удаа олон улсын стандартын цанын бааз ашиглалтад орж, нийслэлчүүдэд чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрөөх боломжийг олгосон,

-Тус Групп сүүлийн 4 жилд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн 300 гаруй төслийг бие даан, хамтран хэрэгжүүлжээ.

                                                                                                                              С.Эрдэнэ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу