МАН татвар нэмэгдүүлэх төслөө эргүүлэн татахаар боллоо

МАН-ын намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар Төсвийн тодотголд тусгасан найман төрлийн татварыг нэмэх саналыг Засгийн газар эргүүлэн татахаар боллоо. Татвар нэмэхээр оруулж ирсэн төсөл нь иргэдийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулж байгаа учраас ийм шийдвэр гаргажээ. МАН-ынхан бүлгийн хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэж байсан ч больжээ. Засгийн газрын зүгээс төсвийн хэмнэлт хийхийн тулд зардлаа бууруулах шийдэл нь зүйтэй гэж үзсэн аж. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу