Маргааш iPhone 7 нээлтээ хийнэ

-211 тонн iPhone гар утас Европ, АНУ-руу замдаа гарчээ-

“Home Button” буюу цор ганц хийгддэг товчлуургүй үйлдвэрлэгдэх нь тодорхой болсон iPhone 7 гар утас маргааш гэхэд дэлхий дахинд нээлтээ хийх гэж байна.

Apple компани 7 дахь үеийн iOs үйлдлийн систем бүхий iPhone 7 гар утсаа олон нийтэд ил болгох цаг мөч ойртох бүрт технологийн ертөнц хүлээлтээр дүүрч байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр iPhone 7 гар утас Plus загварын хамт зарлагдах бөгөөд усны хамгаалалт, цэнэглэгч, чихэвчний утас байхгүйгээр хийгдсэн гэнэ.

Мөн хамгийн сүүлийн үеийн LED дэлгэц, 256GB санах ой зэрэг орчин цагийн гар утасны супер дэвшилтэт шийдлүүдийг агуулсан бололтой. Одоогоор үйлдвэрээс гарсан 370 мянган iPhone 7 гар утас (ойролцоогоор 211 тонн) Хятадын Хэнань дахь Apple-ийн угсрах үйлдвэрээс АНУ, Их Британи дахь нээлтийн дэлгүүрүүд рүү ачигдсан байна. 

(Мэдээлэлд хавсаргасан зураг нь батлагдаагүй ба технологийн сэтгүүлчдийн таамаглалд хамгийн ихээр нийцсэн хуурамч /concept/ загвар юм)

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу